...
...

Алтан-Ургийн тухай бодит үнэн

Хүннүгийн үед ч хожмын Сяньби, Нирун, Кидан зэрэг эртний монгол улсуудын аймгууд нь эртнээс дархлагдсан буюу анхнаасаа байсан ноёдтой байв. Тэдгээр ноёдыг анх төрт улс бүрдэхээс өмнө шалгарсан баатар л бүрдүүлж мэдэж захирдаг болсоноос бус Хаан солигдох бүрт шинээр томилж байсангүй.

Яг үүнтэй адил Чингис хаан улс гүрнээ байгуулсаны дараагаас л гавьяатан ноёдыг томилж овог аймгуудыг хуваарилж өгөв. Чингис хааны зарлигаар томилогдсон монгол ноёд нь угсаа залгамжлан аймгаа захирах бөгөөд ХААН-д захирагдах ёстой гэсэн ИХ ЗАСАГ-ийн хуулиндаа захирагдаж байв.

Гэтэл Батмөнх Даян хаан тэрхүү эртний хуулийн заалт, Чингис хааны дархалсан ноёдын угсаа залгамжлах эртний хэв хуулийг эвдэж монголын бүх аймгуудын эртний сурвалжит ноёд /Чингис хааны томилсон сурвалжит ноёдын удмын ноёд/-ыг алж, өөрийн хөбүүддээ тэдгээр монгол аймгуудыг захируулав. Ийнхүү Монгол улсад ДАЯН ХААНЫ НЭГ ГЭР БҮЛИЙН НОЁРХОЛ эхлэв.

Нэг гэр бүлийн ах дүүсийн хөбүүд өөр зуураа барьцаж хэн хэндээ захирагдахгүй болж өөрсдийгөө ХАН цолоор өргөмжилж дайсагналцаж эхлэв. Түмэдийн Алтан хан, Халхын Абатай сайн хан, Субудай Засагт хан, Харчины хан, Жалайдын хан, Ордосын хан, Хорчины хан гээд аймаг бүхэн Даян хааны удмын хаад болов.

АЛТАН УРАГ ГЭДЭГ НЬ ХААН СУУХ ЭРХТЭЙ, УЛС ГҮРЭНЭЭ ЗАХИРАХ ЭРХТЭЙ УДАМ УГСАА БҮХИЙ ХҮН /ЧИНГИС ХААНЫ УГСААНЫ ШУУД ЗАЛГАМЦАР БАЙХ ХҮН/ Л БАЙДАГ БАЙВ. ИЙМ АЛТАН УРГИЙН ХААН БОЛ ОВОГ АЙМГИЙГ ЗАСАГЛАХ ХЭРЭГТ ОРОЛЦДОГГҮЙ, ЭРТНИЙ СУРВАЛЖИТ НОЁД Л АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЗАСАГЛАЖ АЛТАН УРГИЙН ХААНДАА ХҮЧИН ЗҮТГЭДЭГ БАЙВ. Гэтэл Даян хаан Алтан ургийн ноёдын зэрэглэлийг бууруулж Аймгийн засаглалыг булаан авч Монгол ард түмнийг гэр бүлийн мэдэлд оруулсанаар Даян хааны үр ач нар өөр зуураа барьцаж эрх мэдэл булаалдан өөрсөддөө хан цол өгч хунтайжаар өргөмжлөн ИХ ХААН-ы засаглалаас салан тусгаарлах болжээ.

Батмөнх Даян хааны алдаатай бодлогын улмаас ХААН СУУХ, УЛС ОРНЫГ ЗАХИРАХ ЁСТОЙ АЛТАН УРАГ гэдэг том статус нь аймгийн засаглалын хэмжээнд хүртэлээ жижгэрч улс орныг бутлах суурийг тавьжээ.

Алтан ураг нь Лигдэн хаан, Эжэй Хонгороор дуусгавар болсон бөгөөд түүнээс хойшхи хан, хунтайж нар бол Чингисийн угсааны боржигин ноёд бөгөөд ЧИнгисид нар болохоос Алтан ургийнхан биш юм.

БОДОНГУУД ДӨШ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ