...
...

"Бүх хайрыг бүсгүйчүүддээ" хамтарсан шоу тоглолт болно

Тун удахгүй тохиох гэж буй "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан хошин урлаг, рок поп, нийтийн дуучид болон циркчдийн хамтарсан "Бүх хайрыг бүсгүйчүүддээ" шоу тоглолт зохион байгуулагдах гэж байна.

Долоо дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй тоглолтод МУГЖ Б.Лхагвасүрэн, МУГЖ, Поп дива С.Наран, МУГЖ Ж.Уранчимэг, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ С.Эрдэнэцэцэг, МУГЖ М.Баярмагнай, МУСТА Т.Дэлгэрмөрөн, МУСТА Б.Амархүү, МУСТА П.Идэржавхлан, МУСТА жүжигчин З.Онон, МУСТА Н.Ундрал, МУСТА Б.Болд, МУСТА Х.Мөнгөнцэцэг, МУСТА Б.Баяндалай, дуучин Эрка /Дижитал/, дуучин Э.Дашням, “АГЛУУ” энтертайнмент, “Увертюра” хамтлаг болон циркийн уран бүтээлчид гайхамшигт үзүүлбэрүүдээ үзүүлэх болно. 

Тоглолт 2023.03.08-ний өдрийн 15:00, 19:00 цагуудаас Монгол бөхийн өргөөнд болно. Тасалбарыг ticket.mn болон 19001950 утсаар үнэгүй хүргүүлэн авах боломжтой. 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ