...
...

Үзмэрч Л.Нямаа: Зулыг буяны өдрүүдээр өргөвөл асар их буян хураана

Лустай харьцаж засал хийдэг үзмэрч, засалч Л.Нямаа зул өргөх тухай зөвлөгөө өгчээ. 

Тэрээр "Бид бүгдийн өргөсөн зулын гэрлийг бурхадын мэлмий хамгийн түрүүнд хүлээн авч мэргэн оюундаа тунгаадаг байна.

Та зул өргөхдөө олон бурхадад залбирахаас гадна эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тухай хэмээн сэтгэн өргөвөл буян мянга түм болж ирнэ.

Харанхуйгаас хамаг амьтан гэтлэн зовж зүдэрсэн энэ амьдралаас үтэр түргэн дуусгах болтуйгаа хэмээн сэтгэж хэмжээлшгүй их далай лугаа дүрслэн бодоорой.

Зулыг буяны өдрүүдээр өргөвөл асар их буян та хураана. Энэ болоод хойд насны буян хэмжээлшгүй их юм" хэмээжээ. 

Түүний хувьд энгийн хүний нүдээр харж боломгүй үйлийн үр, өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн мэдээллийг харж чаддаг нэгэн. Тиймдээ ч сүсэгтэн олны хөлд дарагдан, түмэн олны төлөө сэтгэлээ чилээн суудаг тэрээр бие, хэл, сэтгэл бүхнээрээ сайн сайхан бүхнийг хэлж, бодож, үйлдэж байхыг анхааруулсан байна. 

Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/luvsandorj.nyamaa

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ