...
...

ХӨГЖИМ | Италийн DJ Уолтер Скалзоне МОНГОЛД ирлээ

Итали улсад төдийгүй олон улсад нэрд гарсан DJ Уолтер Скалзоне өнөөдөр (2022.06.24) Монголд ирлээ. 

Хуваарийн дагуу 24-26-ны хооронд "Omni night club", "Cielo rooftop bar", "Resort World Terelj VIP event"-т тус тус тоглолтоо хийх тэрээр Дубайд ажиллаж, амьдардаг нэгэн. Таван одтой зочид буудал болон ресортууд, шөнийн клубүүдэд өөрийн сэтээ танилцуулдаг түүний тоглолтын тасалбар нь хэдхэн цагийн дотор зарагдаж дуусдаг байна. 

Ойрх Дорнод болон Лас Вегаст мөн байрладаг тэрээр 10 гаруй жил энэ салбарт ажиллаж байгаа нэгэн. Ховор төрлийн акустик, 600 гаруй төрлийн авиа гаргах чадвартай электро хөгжим, бөмбөр зэргийг хослуулан уран бүтээлээ туурвидаг түүнийг Итали, Испани, Их Британи, АНУ, Хятад, АНЭУ болон бусад улс орны дээд зиндааны үйлчлүүлэгчид хүлээн авч тусгай арга хэмжээндээ тоглуулдаг аж. 

Дан ганц хөгжим гэлтгүй бүхий л зүйлээ төгс байхыг эрмэлздэг DJ Уолтер Скалзоне лед гэрэл болон бусад зүйлсэд ч мөн анхаарал тавьдаг учир түүний шоу бүхий л мэдрэхүйг тань сэрээх болно. Гэрэлтдэг бөмбөр, усан дундах шоу, лед гэрэл зэрэг нь хөгжмийн хэмнэлд уусаж, ертөнцөөс тасрахад тань тусална.

 

Тоглолтын хуваарь

  • 6.24нд 23цагт OMNI night club
  • 6.25нд 21цагт Cielo rooftop bar
  • 6.26нд 18цагт Resort World Terelj VIP event

Холбогдох утас: 88138822  99894449

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ