...
...

“ХАЙРЫН ХОТ” төслийн танилцуулга “Шангрила”-д эхэллээ

Нийгмийн хариуцлагаар манлайлагч “Эрхэт Монгол” группийн “Хайрын хот” хаус хорооллын төсөл “Хаус экспо-2022” арга хэмжээтэй хамтран ажиллаж, “Шангрила” зочид буудлын Их танхимд яг одоо танилцуулгаа эхлүүлж байна.

Хөшигийн хөндийг түшиглэсэн шинэ суурьшлын бүсэд, нисэхийн аюулгүйн тойргоос 9 км-д зайд, Өлзийт хороолол руу эргэх замын дэргэд байрлалтай, цэвэр агаар, эрүүл хөрс, цогц төлөвлөлттэй нийт 55 га газрыг хамарсан, 2224 айлын “Хайрын хот” хаус болон апартмент хорооллын нээлттэй өдөрлөг долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр төслийн талбайд болж байгаа бол 3-р сарын 25, 26, 27-ны энэ өдрүүдэд “Шангрила” зочид буудалд мөн зохион байгуулагдахаар болсон юм. 

Гурван өдрийн турш үргэлжлэх “Хаус экспо”-д хүрэлцэн ирж, “Хайрын хот” төслийн мэдээлэлтэй танилцаж, гэрээгээ баталгаажуулах захиалагчдад онцгой хямдрал, урамшуулалыг олгох ажээ.

 

Тодруулбал, “Хайрын хот” төсөл нээлтийн хямдрал зарлаад байгаа бөгөөд нэг өрөө мульти хаусыг 58.7 сая төгрөг, 2 өрөө мульти хаусыг 112.6 сая төгрөгөөр захиалах боломжийг олгохоос гадна нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирж, захиалгаа баталгаажуулсан захиалагчдад 5-20 сая төгрөгийн нэмэлт урамшууллыг олгож байна.  

Орчин үеийн минималист хэв маяг, модерн болон классик интерьер засал, загвар талбайн өргөн сонголт, эрчим хүчний онцгой хэмнэлт, төлбөрийн таатай нөхцөл, хэрэглэгчээ дээдэлсэн үнэ гэх мэт олон давуу талтай “Хайрын хот” хаус хороолол нордик болон степп загварын 11 төрлийн хаусыг санал болгож байгаа бөгөөд төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг “Шангрила”-аас авахаас гадна, Өлзийт хороололд байрлах төслийн талбайд зохион байгуулагдаж буй Нээлттэй өдөрлөгт хүрэлцэн очиж, мэдээлэл авах боломжтой гэдгийг дахин сануулья. 

Төслийн талбайн нээлттэй өдөрлөг 3-р сарын 26, 27-ны бямба, ням гарагт зохион байгуулагдана.

 

АЛБАН ЁСНЫ ФЭЙСБҮҮК ХАЯГ: Хайрын хот/ love city

БОРЛУУЛАЛТЫН АЛБА: 7777-9080, 9919-9080

“ЭРХЭТ МОНГОЛ” ГРУПП

Эзний сэтгэлээр бүтээнэ

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ