...
...

АТГ: 96.2 тэрбум төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэв

Өнгөрөгч 2021 онд шалгасан гэмт хэргийн улмаас 1,002,100,805, 191 /нэг их наяд, 2 тэрбум, нэг зуун сая, найман зуун таван мянга нэг зуун ерэн нэг/  төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 96,207,070,220 /ерэн зургаан тэрбум, хоёр зуун долоон сая, далан мянга, хоёр зуун хорь/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 119,502,691,958 /нэг зуун арван есөн тэрбум, таван зуун хоёр сая, зургаан зуун ерэн нэгэн мянга, есөн зуун тавин найм/ төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.

 

 

Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэлт 2.7 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ