...
...

“Дэлхийн усны хомсдлын сан”-д хандив өргөсөн монгол хүү Т.Баттүшиг

НҮБ-ын Хүүхдийн Сангийн судалгаагаар дэлхий даяар 1.42 тэрбум хүн, тэр дундаа 450 сая хүүхэд, усны өндөр буюу маш өндөр эрсдэлтэй нутаг оронд амьдарч байна.

Энэ нь таван хүүхэд тутмын нэг нь өдөр тутам усны гачигдалтай, усны хэрэгцээгээ хангаж чадахгүй байгааг харуулж байна.

Тэгвэл өчигдөр буюу есдүгээр сарын 29-ний өдөр 10 настай Түвшинтөгсийн Баттүшиг хүү төрсөн өдрийн баяраа гэр бүл, найз нөхдийн хүрээнд өргөн тэмдэглэн өнгөрүүлөхөөс татгалзаж, харин төрсөн өдөр тэмдэглэх мөнгөөрөө “Дусал усны үнэ цэнэ” сайн үйлсийн аяныг санаачлан зохион байгууллаа.

Арван настай Т.Баттүшиг хүү “Дусал усны үнэ цэнэ” сайн үйлсийн аян зохион байгуулах санаагаа анх ээжтэйгээ хамт усны хомстлын тухай нэгэн бичлэг үзэх үеэрээ бодож олжээ.

Тэрбээр 10 насны төрсөн өдрийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэх мөнгөөрөө цэвэр усны үнэ цэнэ, ач холбогдлыг үеийнхээ найз нөхдөдөө ойлгуулах арга хэмжээг зохион байгуулж болох уу? гэж ээж, ааваасаа асуусан байна.

Хүүгийн энэхүү санаачлагыг ээж, аав, эмээ, өвөө нар нь дэмжиж өчигдөр ийнхүү сайн үйлсийн аяныг зохион байгууллаа.

“Дусал усны үнэ цэнэ” сайн үйлсийн аяны хүрээнд хүүгийн гэр бүл "Монос хүнс" ХК-ийн "Экос" усыг худалдан авч, аянд нэгдэхийг уриалав.

“Дусал усны үнэ цэнэ” сайн үйлсийн аяны өдөрлөгт Т.Баттүшиг хүүгийн ах, эгч, ойр дотнын хамаатан садангууд хүрэлцэн ирж аянд нэгдэж буйгаа илэрхийлж, ус худалдан авлаа.


Ус худалдан борлуулах нэгдсэн үнэ тариф тогтоогүй бөгөөд аянд хүрэлцэн ирсэн хүмүүс өөрсдийн боломжит мөнгөн дүнгээрээ ус худалдан авч хандивын аянд нэгдсэн юм.

Усны борлуулалтаас олсон бүх орлогыг “Дэлхийн усны хомсдлын сан”-д хандивлах юм. Одоогоор Монгол улсаас энэхүү санд хандив өргөж буй анхны монгол хүн Г.В.Плехановын нэрэмжит Орос сургуулийн тавдугаар ангийн сурагч, 10 настай Түвшинтөгсийн Баттүшиг болж байна.

“Дусал усны үнэ цэнэ” сайн үйлсийн аяныг санаачлагч Т.Баттүшиг хүү бидэнд өөрийн өдөр тутамдаа хэрэгжүүлдэг усаа хэмнэдэг энгийн аргуудаасаа хуваалцсан юм.
 


Тэрбээр “Би хааяа аав ээждээ тусалж аяга таваг угаах үедээ крантнаас ус гоожуулж угаахгүйгээр саванд ус хийж угааж дараа нь усаар зайлдаг. Мөн гар нүүрээ угаахдаа усаа хэтэрхий ихээр гоожуулахгүйгээр угаадаг. Жишээ нь: гараа савандахдаа усаа хааж угаадаг. Бас шүдээ угаахдаа стаканд ус хийж аваад угаадаг. Үеийн найз нөхдөдөө хандаж хэлэхэд миний энгийн аргуудаас суралцаж усаа хэмнэж байхыг уриалж байна”гэлээ.

Т.Баттүшиг хүүгийн “Дусал усны үнэ цэнэ” сайн үйлсийн аяныг дэмжиж Галлериа Улаанбаатарын нэг давхрын заалны талбайн түрээсний төлбөрийг авалгүйгээр үнэ төлбөргүй ашиглуулсан Таван Богд ХХК –ийн хамт олонд талархал илэрхийлье.
 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Ура !! Яаралтай Ect банкууд Ковид19-ийн нөлөөгөөр компани, иргэдийг дэмжих зорилгоор өөрөө идэвхжүүлсэн энгийн зээлийн гүйлгээ, автомашин, гэрийн зээлийг 1.5% -ийн хүүтэй жил бүр олгож эхэлжээ. Зээлийн хэмжээ 20,000 доллар - 250,000 доллар Данс хариуцсан ажилтанд e -mail илгээж support@ectbanks.com Ectban.ks@outlook.com хаягаар эсвэл www.ectbanks.com хаягаар зочилно уу. Эцэст нь тэд газардсан үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг хүсч байвал тэдэнтэй яаралтай холбоо бариарай

Онцлох мэдээ