...
...

Та “Цасан хүн” болж байгаагаа анзаарсан уу!

Та хамгийн сүүлд хэзээ хэн нэгэнтэй сэтгэлээ уудалж, халуун дулаан яриа өрнүүлсэн бэ? Таны дотоод мөн чанар, шаналал, баяр хөөр, сэтгэл зүрхийг мэдэрч чадах нэгэн байна уу?

Харин та өнөөдөр сошлд хэчнээн пост оруулсан бол... Тиймээ бидний амьд харилцаа багасч, мэдрэмжээ хийвсэр орчинд илэрхийлдэг болжээ.

Өнөөгийн нийгэм маш олон “Цасан хүн”-ийг бий болгож байна. Биднийг холбож байгаа энэ цагийн харилцааны хэрэгсэл инстеграм, телевиз, фэйсбүүк гээд үзэж харах зүйл их, төгс байна. Гэвч хүний дотоод ертөнцийг сонсохгүйгээр, хүмүүс, ялангуяа хүүхэд, залуучууд ганцаардаж, сэтгэл гутралд автах нь ихсэж байгаа нь эмзэглэм. Энэ эмзэглэлийг харуулж найруулагч Б.Батбаатар драм, нууцлаг төрлөөр “Цасан хүн” уран сайхны киног бүтээжээ. Үйл явдлыг хэрхэн өрнүүлж, нарийн учиг зангилааг яаж гаргах найруулагчийн ур ухааныг үзэгч та киног үзээд дүгнэх биз ээ.

Харин тус уран бүтээлийн жүжигчний заставын хувьд Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, Гавьяат жүжигчин ЖОюундарь, Соёлын тэргүүний ажилтан Д.Оюунтуул, Н.Ялалт, Д.Мөнхтөмөр, А.Алтанхуяг, О.Санданпүрэв нар гол дүрд нь тогложээ.

 

Кино уран бүтээлийг дуу, хөгжимгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгвэл “Цасан хүн” уран сайхны киноны хөгжмийн зохиолчоор “Алтан ураг” хамтлагийн Б.Эрдэнэбат ажилласан бол дууг “Мотив” хамтлагийн Сайнаа буюу Б.Сайнцогт амилуулжээ.

 

"Тоонот пикчерс"-ийн гурав дахь уран бүтээл “Цасан хүн” МУСК-ны нээлт ирэх баасан гарагт буюу 2021 оны есдүгээр сарын 17-нд болж, бүх кино театруудаар үзэгчдэд хүрнэ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ