...
...

Ж.Мөнхбат гишүүн эхнэрээ зодсоныхоо дараа ГАДАА ОРХИЖ ЯВЖЭЭ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрээ зодсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд болон хэвлэлүүдэд нийтлэгджээ. Гишүүний зүгээс дээрх мэдээллийг үгүйсгэж байгаа бөгөөд УИХ-ын үйл ажиллагаанд хэвийн оролцож байгаа юм. 

Эх сурвалжийн мэдээлснээр болсон явдлын талаарх дуудлага, мэдээлэл зургаадугаар сарын 16-17-нд шилжих шөнө 04:00 цагийн орчимд бүртгэгдсэн байна.

Тэрбээр эхнэртэйгээ хамт гадуур явж байхдаа гар хүрч, Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт орхиж явсан гэх ба тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.

Хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлсэн аж. Хохирогчоор түүний эхнэр Б-г тооцож, гэмтлийн зэрэг тогтоолгохоор болсон байна.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, гишүүний эхнэр Б нь цагдаагийн байгууллагад "Гомдолгүй" гэж мэдүүлсэн ч түүний гэр бүлийнхний зүгээс цагдаагийн байгууллагад өргөдөл гарган, ханджээ. 

Ж.Мөнхбат гишүүний эхнэр буюу хохирогчийн ээж Д.Цэцгээ өөрийн цахим хаягаар дамжуулан охиных нь нөхөр удаа дараа түүнд гар хүрдэг байсныг мэдэгдсэн билээ. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Энэ арай юу Архангайхаан, МАН намын удирдлагуудаа. Та нар ичээчээ. УИХ-ын эмэгтэй гишүүд яагаад дуугарахгүй байна. Та нар ичээч. Олон улсын парламентын холбоо энэ асуудалд яагаад дуугарахгүй байна. Шившиг дээрээ шившиг болоод ичээчээ та нар. Нөгөө хүний эрхийн байгууллага гээд хэдэн шинэ нөхөдүүд хаана бнаа. Энэ хүндээ арга хэмжээ аваачээ Занданшатарааааааааааааааа.

Онцлох мэдээ