...
...

“Женко”-гийн салхиар туугдсан Д.Ганбат гэж хэн бэ

“Салхиар туугдагсад” гэх тодорхойлолт зохих таван гишүүн Ерөнхийлөгчийн захиалгаар талбай дээр өлсгөлөн зарлаад хоёр хонолоо. Эдэн дунд Баянхонгор аймгаас сонгогдсон хоёр гишүүн байгаагийн нэг нь “Бидон” Ганбаа.   2015 онд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа Баянхонгор аймгийн  Алдарт эхийн I,II одонг дагалдуулж төсвийн нэг тэрбум төгрөгөөр  бидон тарааж, бидон хоч авсан  түүхтэй.

 ....Нэхэн сануулахад, тухайн үеийн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн захирал С.Чойноров тушаал гаргаж, хөдөлмөрийн салбарын төвлөрсөн хөрөнгөөс нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Д.Ганбатад   олгосон байдаг.

Төсвийн болон орон нутгийн хөрөнгөөр аливаа бараа, үйлчилгээг худалдан авахдаа заавал сонгон шалгаруулалт зарлах ёстой. Гэтэл бидон санхүүжүүлсэн нэг тэрбум төгрөгийг ямар ч тендер зарлалгүйгээр  “Өсөх үе”ХХК, “Ти Ай Ложистик” ХХК, “Мебат” ХХК, “Хан теч” ХХК, “Техник импорт” ХК” зэрэг таван аж ахуй нэгжид санхүүжилт олгосон. Тэгвэл 1999 оноос хойш “Техник Импорт” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2012 он хүртэл тус компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан эрхэм гишүүн  өөрийн компанидаа төсвийн мөнгө  хүртээснээр “Авлигын эсрэг хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”, “Нийтийн ашиг сонирхлын тухай хууль”-ийг тус тус зөрчжээ.

Бидон хоч авсан түүх ийм байна. Үүнийг тэрээр үгүйсгэж  хувиасаа 800 мянган төгрөг гаргаж бидон тараасан гэж тухай үед тайлбарлаж байв.

2012  онд улс төрд гэнэт орж ирэхэд нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын салхиар туугдаж  орж ирлээ гэцгээж байв.  2012-2016 онд хүртэл УИХ-д сууж, дөрвөн жил өнжсөн тэрээр 2020 онд бас л гэнэт гарч ирсэн.

Ингээд хонгор нутгийнхны итгэлийг хүлээж дахин УИХ-ын гишүүнээр сонгогдож, УИХ-дахь АН-ын бүлгийн дарга болов. Монголын 30 жилийн ардчиллын түүх, үнэт зүйлийг тээж явдаг гэх АН өнөөдөр замын хоёр талд гарчихсан. Хуулиараа С.Эрдэнийн АН албан. Гэтэл нөгөө талд нь Ерөнхийлөгч Х.Баттулгын захиалгаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл даргатай албан бус АН-ыг байгуулаад АН-аас нэр дэвшиж сонгогдсон гишүүд нь бүгд орчихсон. Үр дүн нь эрх мэдлийн төлөө бүгдээрээ талбай дээр өлсгөлөн зарлаад хэвтчихэв.  Нийгмийн өмнө тулгамдсан асуудлаар дуугарч нэг ч удаа  төв талбайд гарч ирээгүй “Бидон” Ганбаа тэргүүтэнгүүд эрх мэдэл албан тушаалын төлөө өлсгөлөн зарлаж байгаа нь юуны төлөө, хэний эрх ашгийн төлөө вэ.

Женко Х.Баттулгын далбаа, салхин дор туугдаж болох ч  өөрийн үзэл бодол, үнэт зүйлээ гээж болохгүйг  сонгогчид нь сануулах нь цаг хугацааны асуудал биз ээ.

С.Наран

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ