...
...

Коронавируст халдварын 983 тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2021.04.17/ 

Өнгөрсөн 24 цагийн байдлаар 13635 хүнээс халдварын шинжилгээ авахад 983 иргэний шинжилгээнээс халдвар илэрсэн байна.

ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан дөрвөн хүн нас барж, нас баралт 41 боллоо.

Халдвараар нас барсан дөрвөн хүний хувьд 83 настай эмэгтэй, 70 настай эмэгтэй, 85 настай эрэгтэй, 70 настай эрэгтэй байсан бөгөөд тэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх явцад нас баржээ.  

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусний 20086 тохиолдол бүртгэгдлээ. Шинээр бүртгэгдсэн 983 тохиолдлын 895 нь Улаанбаатар хотод, 85 нь хөдөө, орон нутагт бүртгэгдсэн бол 3 тохиолдол зөөвөрлөгджээ.

Сүүлийн 24 цагт эдгэрсэн 406 хүн эмнэлгээс гарлаа. Ингэснээр халдвар авч, эмчлэгдэж эмнэлгээс гарсан иргэдийн тоо 11450 болж байна. 

Өнөөдрийн байдлаар 3131 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

Тэдний биеийн байдал
 

  • Хөнгөн - 2060
  • Хүндэвтэр - 791
  • Хүнд - 223
  • Маш хүнд - 57
     
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ