...
...

М.Чингисхааны жолооны эрхийг НЭГ ЖИЛ хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно

Олон нийтийн сүлжээнд Чингисхаан нэрээрээ танигдсан Магнайбаярын Баасанжаргал өчигдөр /2021.03.28/ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа замын цагдаа нартай таарч, маргаан дэгдээсэн билээ. Тэрбээр шаардлага тавьсан замын цагдаа нарыг хэл амаар доромжилж, улмаар түүнийг цагдаа нар эрүүлжүүлсэн байдаг. 

Тэгвэл тэрбээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хоносон талаар эх сурвалж мэдээллээ.

Түүний дээрх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дахь хэсэгт зааснаар /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих/ хариуцлага тооцохоор болсон байна. Өөрөөр хэлбэл, иргэн М.Баасанжаргалын жолоо барих эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгох аж. 

Харин иргэн М.Баасанжаргалын замын цагдаа нарыг хэл амаар доромжилсон үйлдэлд нь тохирох хариуцлагыг хүлээлгэхээр хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. 

-ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 14 ДҮГЭЭР БҮЛЭГ-

14.7 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих

1.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл эрх нь дуусгавар болсон хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Жолооч:

3.1.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон;

3.2.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ