...
...

ТАНИЛ ХЯТАД ДУУ: Хуанжу гэг

“Хуанжу гэг” хэмээх олон ангит киног үзээгүй хүн ховор биз . Нийт 3 бүлэгтэй энэхүү кино нь 1999 оны 17 дахь Алтан бүргэд шагнал гардуулах ёслолоос шилдэг киноны шагнал гардаж байсан. Өнөөдрийн санал болгох дуу бол тус киноны дуу бөгөөд Тайваний “Power Station” хамтлагийн уран бүтээл “Дан” хэмээх дуу болно.

Дууны шүлгийг Хятадын орчин үеийн нэрт зохиолч, продюсер Чюн Яо бичиж, аяыг Гүө  Вэньцүн зохиожээ.

1998 оны 04-р сард “Хуанжу гэг” хэмээх Хятадын олон ангит уран сайхны киноны эхний анги гарч байв. XVIII зууны Тэнгэр Тэтгэгч хааны эзэнт гүрний үеийг харуулсан тус кино гарсан даруйдаа хит болж, үзэгчдийг байлдан дагуулж байсан юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ