...
...

Ц.Ганзориг: Ирэх сарын 01-нээс ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХ эсэхийг удахгүй шийднэ

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хамтарсан өнөөдрийн /2021.02.16/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар хийлээ. 

Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Энэ долоо хоногийн сүүлчээр вакцины эхний ээлжийн таталтыг хийнэ. Ерөнхий сайд яг одоо вакцин нийлүүлэх дөрвөн улсын Элчин сайд нартай ээлж дараалан уулзаж байна. Харин гуравдугаар сарын 01-нээс танхимаар хичээллүүлэх саналыг салбар яамнаас нь гаргаж байгаа. Гэхдээ энэ асуудлыг Улсын Онцгой комисс хэлэлцэж, Засгийн газар батлах ёстой. Тиймээс эцсийн хариу гараагүй байна. Гэсэн ч энэ асуудлыг удахгүй шийдвэрлэх байх. Тухай бүрд нь мэдээллээ хүргээд явах болно" гэлээ. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ