...
...

Коронавирусний ХАЛДВАР АВСАН эмч, ажилчдын тоо 19 хүрчээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, эмчилгээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. (2020.12.10, 11:00 цаг)

Улаанбаатар хот болон орон нутаг дахь лабораториудад арванхоёрдугаар сарын 9-нд 21470 хүнд шинжилгээ хийхэд таван хүнд коронавирус илэрчээ. Энэ таван тохиолдол Улаанбаатар хотод хамаарч байгаа бөгөөд дөрөв нь сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу гэр бүлийн гишүүд байв. Тэдний давтан шинжилгээнээс халдвар илэрчээ. 

Харин нэг нь ажил үүргээ гүйцэтгэж байсан ХӨСҮТ-ийн сувилагч байсан гэв. Сувилагч халдвар авснаар өдгөө эрүүл мэндийн байгууллагын нийт 19 ажилтан коронавирусний халдвар аваад байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй ба өнөөдрийн байдлаар дотоодын халдварын нийт тоо 447 боллоо.
 

 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ