...
...

А.Амбасэлмаа: 709 хүнээс халдвар илрээгүй, хоёр иргэн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. /2020.08.21/

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ “Өчигдөр ХӨСҮТ-ийн лаборатори болон бусад салбар лабораториудад нийт 709 хүнд шинжилгээ хийхэд бүх шинжилгээнд коронавирус илрээгүй. Өнөөдөр ХӨСҮТ-ээс хоёр хүн эдгэрэн гарч, дараагийн шатны сувилалд шилжлээ.

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 298 байгаагаас 283 хүн эдгэрээд байна. Эмчлүүлж буй 15 хүний хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр байна.

Наймдугаар сарын 20-ны шөнө Хонконг-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг, өнөөдөр өглөө Истанбул-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдийн эрүүл мэндийн байдлыг хянах, шинжлэх ажил хийгдээд явж байна"  гэлээ.

Сануулахад, өчигдөр 23:15 минутад Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд  газардсан. Тус нислэгээр Хонконг, Тайвань болон Зүүн өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 149 иргэн эх орондоо ирсэн юм. Тодруулбал:

Австралиас 52

Тайваниас 37

Хонг Конгоос 4

Америкаас 28

Малайзаас 6

Макаогаас 7 иргэн Монголдоо ирсэн.

Харин Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр өглөө 08:15 цагт Улаанбаатарт газардсан.

Нислэгээр: Бага насны хүүхэдтэй гэр бүл 80,  жирэмсэн 14, өндөр настан, асран хамгаалагчийн хамт 17, хөгжлийн бэрхшээлтэй 3, эрүүл мэндийн шалтгаантай 16, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 138 иргэн эх орондоо ирсэн юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ