...
...

“Ковид-19” халдварын эсрэг сувилагч, тусгай мэргэжилтнүүд дадлага сургалт хийлээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас НМХГ, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран коронавируст “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний үйл ажиллагааны хүрээнд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ үзүүлж буй харьяа эрүүл мэндийн байгууллагын сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн хэрэгжүүлэх ажлыг сайжруулах зорилгоор өртөөчилсөн дадлага сургалтыг зохион байгуулж, туршлага мэдээлэл солилцлоо.

“Шинэ коронавируст “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээнд сувилагч, тусгай мэргэжилтний оролцоо” сэдэвт энэхүү дадлага сургалтад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагын 65 эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд оролцсон байна.

Дадлага сургалтаар “Covid-19” халдварын үед эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага гамшгийн төлөвлөгөөнд тодотгол хийсэн болон бусад захирамж, тушаал, зөвлөмжийн хэрэгжилтийн бичиг баримтад үнэлгээ хийх, халдварын сэжигтэй үйлчлүүлэгч ирсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах, тусгаарлах өрөөнд хэрхэн ажиллах, явцын болон эцсийн халдваргүйжүүлэлтийг яаж хийж байгааг 4 багаар өртөөчлөн үзүүлж, бодит танилцуулга хийлээ.

Энэ хүрээнд оролцогчид өөрсдийн эмнэлэгт хийгдэж байгаа сайн туршлага, дадлага сургалтаас олж авсан мэдлэг мэдээллээ бусдадаа хэрхэн түгээх талаар ярилцаж, тус сургалтыг үр өгөөжтэй, хэрэгцээнд суурилсан, үр дүнтэй болсныг тэмдэглэн, дүгнэлт өгч байлаа.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ