...
...

УЛААНБААТАР ХОТ: Цас орно, өдөртөө 13-15 градус хүйтэн байна

2019 оны 12 дугаар сарын 24-ний 08-20 цаг хүртэл

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ

2019 оны 12 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, Хангайн нурууны өвөр бэлээр 7-12 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус хүйтэн, харьцангуй чийг 89 хувь, агаарын даралт  862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ