...
...

ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Өнөөдөр 2019.12.24. Энэ оны 358 дахь өдөр. Он дуусахад 7 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 40 минутад мандлаа.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -14 хэм, шөнөдөө -20 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Ливид Тусгаар тогтнолын өдөр бол ОХУ-д Цэргийн хүндэтгэлийн өдөр, Украинд Архивын байгууллагын ажилчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Хорватын Ерөнхийлөгч асан Степан Месич, Финландын Ерөнхийлөгч асан Тарья Халонен, Нидерландын гитарчин, «Focus» хамтлагийн гишүүн асан Ян Аккерман, Афганистаны Ерөнхийлөгч асан Хамид Карзай, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Пуэрто Рикагийн дуучин, “Грэмми”-гийн удаа дараагийн шагналт Рики Мартин, Америкийн зохиолч, “Бүрэнхий” цувралаараа илүү алдаршсан Стефани Майер, Оросын дуучин Дима Билан зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1955 оны энэ өдөр БНМАУ, Энэтхэг улсын хооронд дипломат харилцаа тогтоожээ.

1963 оны энэ өдөр БНМАУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг батлав.

1963 оны энэ өдөр БНМАУ Дэлхийн цаг уурын байгууллагад гишүүнээр элсжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудын заримаас дурдвал:

1914 оны энэ өдөр Дэлхийн нэгдүгээр дайны Баруун фронтод хэлэлцээгүй эвлэрэл зарлажээ.

1924 оны энэ өдөр Албани бүгд найрамдах улс болов.

1951 оны энэ өдөр Ливи тусгаар тогтносон улс болжээ.

1979 оны энэ өдөр Францын пуужин тээвэрлэгч “Ариан”-ы анхны хөөрөлт амжилттай болов.

Энэ өдөр үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр гахай, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд үйл хэрэгтээ болгоомжтой хандаарай. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай юм. Энэ өдөр хулгай дээрмийг номхотгох, лус тахих, мал худалдаж авах, их хүмүүнтэй уулзахад таатай. Харин сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, нохой худалдаж авахад таагүй. Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ