...
...

Үс засуулбал: Нас уртасна

2019.12.4, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 8
ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН ГАХАЙ САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2019.12.4, Лхагва гараг
Наран ургах шингэх: 8.22-17.03
Үс засуулбал: Нас уртасна
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ