...
...

Үс засуулбал: Өвчин ирнэ

2019.10.19, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 21
НАМРЫН ДУНД ӨЛЗИЙТ ХАРАГЧИН ТАХИА САР
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2019.10.19, Бямба гараг
Наран ургах шингэх: 7.16-17.58
Үс засуулбал: Өвчин ирнэ
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Нэр өнгө

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ