Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өчигдөр Бүгд Найрамдах Сингапур Улсын Соёл, нийгэм, залуучуудын сайд, хатагтай Грейс Фу-тай албан уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, сүүлийн жилүүдэд Сингапурт болсон олон улсын чанартай урлагийн наадамд манай төлөөлөгчид оролцоход Сингапурын тал дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, цаашид хоёр тал үзэсгэлэн, урлаг соёлын аялан тоглолт харилцан зохион байгуулах, соёлын салбарын мэргэжилтэн, уран бүтээлчид, багш нарыг солилцох, туршлага судлах зэрэг чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэх цаашилбал кино урлагийн салбарт хамтран ажиллах, харилцан кино өдрүүдийг зохион байгуулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, соёлын бодлого, эрх зүйн орчны талаар туршлага солилцох, судалгаа шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх зэргээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, санал солилцлоо.