...
...

3 сарын 8-нд Монголын бүх ээжүүдэд хүндэтгэл үзүүлнэ

Жил бүрийн 3 сарын 8-ны өдөр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр иргэд маань ээжүүдээ, эмэгтэйчүүдээ баярлуулдаг сайхан уламжлал тогтоод удаж байна. Үүнтэй холбоотойгоор 3 сарын 8-ны өдөр болох урлаг соёлын арга хэмжээнүүд эрэлт ихтэй байдаг билээ.

Тус баяраар олон өнгө, зүйлийн урлаг соёлыг арга хэмжээ болдог ч үе үеийн хитүүдийг багтаасан дандаа мундагуудын тоглолт хэмээн иргэдийн хамгийн их талархалыг хүлээдэг тоглолт бол Монгол улсын Ардын жүжигчин, Гавьяатуудын нэгдсэн “БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ” тоглолт юм. Монголын энэ цаг үеийн ардын жүжигчин, гавьяатуудын шилдэг хит дуунуудыг багтааж тоглолт үзэхээр ирсэн ээжүүдийн залуу насны дурсамж, сэтгэлийн утсыг хөндөж чаддаг “БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ” тоглолт энэ жил ч мөн дахин тоглогдохоор болжээ.

Эрхэм та “БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ” тоглолтоор ээждээ бэлэг барихыг хүсвэл 3 сарын 8-ны өдрийн 15:00 цагт UB Palace-ийн концертын их танхимд болох аж. Дашрамд дурдахад тус тоглолтын тасалбар “БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ” гэх ил захидал хэлбэртэй хийгдсэн нь хайртай ээждээ сэтгэлийн үгээ илэрхийлэх сайхан боломжийг олгожээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Манай гэр бүлд итгэж, яаралтай тусламж үзүүлсэн Др. Коллинз Рафаэлийн гайхалтай эмчийг баярлуулмаар байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар их мөнгөөр худалдаж авсан юм. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн бичсэн эмч сувринсинсо@gmail.com мессежээр түүнд баярлалаа гэж хэлээд, тэдний бөөр худалдаж авахын тулд санхүүгийн яаралтай тусламж авснаар дэлхий ертөнцөд юу гэж хэлснийг би мэйлээр хурдан шуурхай мэдүүлсэн юм. Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн шилжүүлэлтийг шилжүүлэхийн өмнө миний дансанд орж ирэхэд мөрөөдөж байсан шигээ Dr.Collins-ээр холбоо барихыг уриалж байна. doctorcollins3@gmail.com хэдхэн сарын өмнө бидэнтэй адил төстэй санхүүжилтийг бий болгосон. Би үүнийг эцэст нь дуусгах үед үүнийг хийхээр амласан. doctorcollins3@gmail.com эсвэл whataspp түүнийг via_ +2348167455536 Би бол хатагтай Жонсон. Монголоос

Онцлох мэдээ