...
...

Тэнгэрээс буусан од: Жүжигчин Стив Морел гэж хэн бэ?

“Тэнгэрээс буусан од” уран сайхны киногоор үзэгчдэд нэгэн гол утга санааг хүргэхийн тулд Монгол хэл, монгол ахуй, соёлыг тодорхой хэмжээнд сонирхон эзэмшсэн гадаад хүний дүр зайлшгүй хэрэг болжээ. Иймээс Монгол улсад суралцахаар Франц улсаас ирэн 2 жилийн хугацааг өнгөрүүлсэн Стив Морелийг Хувьсал продакшн шинэ уран бүтээлдээ урьсан байна.

 

Тухайн үед өөртөө итгэл дундуур байсан ч сониуч зандаа  хөтлөгдсөн Стив Морел тус кинонд тоглохоор сонгогдсоноос хойш дахин нэг жил гаруй хугацааг зөвхөн кино бүтээлд зориулан хэл ярианы бэлтгэл, морь унах дасгал сургуулилт хийх, зохиол дээр ажиллах зэргээр өнгөрүүлжээ. Стив Морел хувийн бэлтгэлээ сайтар базаасны эцэст зураг авалтандаа орж тун амжилттай ажиллажээ.

 

 

Стив Морелийг хэрхэн олсон бэ гэж үү?  Түүнийг нэгэн телевизийн нэвтрүүлэгээр гарч байхыг “Тэнгэрээс буусан од” киноны найруулагч У.Уранчимэг санамсаргүйгээр олж харсан гэдэг. Стив Морел бол Монголд хайртай, монголын газар нутаг, ёс заншлыг хүндэтгэж үздэг, монгол хэл бичгийг судалдаг, морин хуур суралцдаг, Монгол судлаач болохыг зорьдог, тэр ч бүү хэл монгол эхнэртэй болох сонирхолтой жирийн нэгэн Франц эр юм.

 

Тийм дээ ч тус кинонд яг тохирсон хэмээн найруулагч болон кино багийхан нь онцолсон байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ