...
...

Жүжигчин Г.Анхбаяр: Тэр бичсэн юмыг нь бодохоор яс хавталзаад байна

Жүжигчин Г.Анхбаяр гэх пэйж саяхан нээгдэж, эрчимтэй  гэгч нь хайрын түүхүүдээ хуваалцаж байсан нь лайк, шэйр цуглуулах зорилго бүхий хүн ажиллуулж байжээ. Энэ талаар жүжигчин Г.Анхбаяр цахим хуудаснаа "За тэр утга уянгын халилтай уран яруугаа барьж дийлэхээ байсан баахан миний зурган доор пост хийсэн жүжигчин Г.Анхбаяр гэдэг пэйж минийх биш шүү. Амьдралдаа тэгж пэйж мэйж нээж байсангүй. Бүр утга замбараагаа алдлаа. Энэ хүмүүсийн өмнөөс пэйж нээж, лайк цуглуулж, сүр сүр юм бичиж байсанаа гэнэт янз бүрийн бараа сурталчилаад сүлжээний бизнес хийгээд мөнгө төгрөг луйварддаг гарууд бүр гоё байгаан биш үү. Одоо яг арга хэмжээ авч эзнийг нь олох гээд хөөцөлдөж байгаа болохоор зураг хөрөгтөй нь хэн тэгснийг нь харуулнаа би. Нийгмийн сүлжээгээр тэгж шилжилтийн насны хүүхэд шиг романтиклах хүн огтоос биш шүү. Найзуудаа шэйрлээд өгөөрөй, ёооё тэр бичсэн юмыг нь бодохоор яс хавтас гэх юм даа, бурхан өршөөг" хэмээн нийтэлсэн байна. 

Breakingnews.mn

Д.Аялгуу

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ