...
...

"Монгол Улсын Филармони 45" баярын концерт болно

Монголын хөгжмийн урлагийн хамгийн том байгууллага болох Монгол Улсын Филармони 1972 онд анх байгуулагдсан билээ. Концертын байгууллагуудыг төвлөрүүлж нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор байгуулагдсан тус байгууллага энэ жил 45 дахь жилийнхээ ойтой золгож байгаа бөгөөд бүрэлдэхүүндээ Симфони найрал хөгжим, "Баянмонгол" жазз найрал хөгжим, Морин хуурын чуулга, дуучид нийлээд 160 гаруй уран бүтээлчидтэй ажээ.

Тэд 45 жилийнхээ ойн баярын концертоо энэ сарын 15-ны өдрийн 17цагт  Соёлын Төв Өргөөнд зохион байгуулахаар болжээ. 

Өөр өөр төрөл жанр , дуугаралт бүхий мэргэжлийн 180 гаруй уран бүтээлчид нэг дор цугларах тус тоглолтод : Улсын Филармонийн Симфони найрал хөгжим Удирдаач Д.Дашням /СТА/, Б.Батбаатар /СТА/, "Баянмонгол" жазз найрал хөгжим Удирдаач Б.Ганбат /МУУГЗ/, Б.Нямдорж /МУУГЗ/, Саруул-Од /СТА/ , Морин хуурын чуулга Удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, Н.Жигжиддорж /СТА/ Улсын Филармонийн гоцлол дуучин С.Эрдэнэцэцэг /МУГЖ/, Б.Мөнхбаатар /МУГЖ/, С.Баттулга /СТА/, Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Л.Насанбуян /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Т.Отгонбаяр, Б.Монголхүү нар оролцох бөгөөд урилгаар : ДБЭТ-ын дуучин С.Мөнгөнцэцэг, Ш.Наранчимэг, Б.Энхнаран, "Никитон" хамтлагийн дуучин Б.Батчулуун, "Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар оролцож нэгэн үдшийг гайхалтай өнгөрүүлж өөрсдийн ая дуугаа өргөх ажээ. 

Та бүхэн  тоглолтын тасалбарыг Улсын Филармонийн билетийн кассаар болон онлайн худалдаа www.ticket.mn сайтаас захиалан авах боломжтой бөгөөд Unitel-ийн  хэрэглэгчид 100GG оноогоор 5000₮ хөнгөлүүлэн авах боломжтой. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ