...
...

Сэтгүүлч М.Орхон "Тун удахгүй та нарын басан доромжилдог ард иргэд бид, та нарын ухсан бүрийг чинь гараар чинь булуулах болно"

Өнөөгийн нийгмийн болох болохгүй зүйлсийн төлөө гар бие оролцон зүтгэдэг цөөхөн хэдэн сэтгүүлч бий. Тэдний нэг болох "Үнэн худлын дэнс" нэвтрүүлгийн хөтлөгч М.Орхон улс эх орноо удирдан залж буй эрхэмүүдэд хандан хатуухан үгсийг чулуудаад амжив. Тэрээр : 

"Тун удахгүй та нарын басан доромжилдог ард иргэд бид, та нарын ухсан бүрийг чинь гараар чинь булуулах болно. Гуравхан сая Монголчуудыг дэлхийн хамгийн баян амьдруулах ганцхан орд, газар доорх баялаг нь зүгээр л энэ шүү дээ. Ердөө л ганцхан шүү дээ. Өөр маш олон орд баялаг бидэнд бий. Гэтэл бид өөрсдийн баялаг бүхнээ гадныханд алдаад дээр нь тэдний гар хөл болоод, бие биетэйгээ мөнгөнөөс болж алалцаж талцаад, улам бүр ядуураад байгаа нь, сонголтоо зөв хийж чадахгүй 10.20 мянгатад хууртаж мөнгө шүтсэн нөхдийг толгой дээрээ залсны буруу!!! 2020 онд сонголтоо зөв хийхгүй бол Монгол гэдэг улс үр хойчдоо үлдээх газаргүй, усгүй, баялаггүй болох нээ. МӨНГИЙГ БИШ ЗӨВ ХҮНИЙГ ХАР, СУДАЛ ШҮТ. Гадны жирийн нэг жоом хэдэн халтар төгрөгтэй орж ирээд дэлхийн тэрбумтан болж байна. Тэр жоом Монголд бүгдийг худалдаж авч болдог учир Монголын газар шороо байшин барилга, эмэгтэйчүүд хүүхнүүд бүгдийг Монголоос олсон авсан баялгаараа худалдан авч эзэн суусаар. УИХ-н гишүүдийг амлалтандаа хүрч, ажлаа хийж чадахгүй бол эргүүлэн татаж ажлаас нь халах хуулийг батлах хэрэгтэй. Хийвэл хий чадахгүй бол зайл. Энгийн л зарчим" хэмээсэн байна. 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (15)

Онцлох мэдээ