...
...

Т.Дэлгэрмөрөн Шинэ жилийн шоуг зохион байгуулагчдыг зад шүүмжлэв

"Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн бусдаасаа тун өвөрмөц сэтгэлгээтэй нэгэн. Үргэлж л олны анхаарлын төвд байдаг тэрээр тун удахгүй болох гэж буй "Шинэ жилийн" баярын шоу арга хэмжээг зохион байгуулагчдыг нэг сайн шүүмжлээд авав.Тэрээр энэ тухай өөрийн цахим хуудаснаа "Сүх жанжны хөшөөг тойруулж тайзаа засаад, уран бүтээлчдийг тойруулж дуулуулах зохион байгуулалтад оруулаад, дэлгэцийн урлагийг энэ тэндээс нь байрлуулаад, бүр өөрсдийгөө харах боломжийг нь бүрдүүлээд, шинэ оноо угтах ард олондоо гайхамшигтай шоуны эхлэл болох он солигдох мөчид нисдэг тэргээр яг дээрээс нь Сүхбаатарын хөшөөний дээшээ өргөсөн гаран дээр нэг уран нугараачийг хамгаалалттай буулгаж тэнцвэрийн үзүүлбэрийг ганцхан минутад үзүүлээд дэлхий даяар цацах уухайн түрлэгийг сонсгочих ухаан одоохондоо энэ урлаг соёлыг хариуцаж байгаа хүмүүсийн тархины үрчлээсэнд суух болоогүй л байхаа даа. Эхлээд эрсдлээ тооцож бэлтгэлийг өндөр түвшинд бүрэн хангаж энэ үзүүлбэрээр ирэх оныг угтвал...гэх мэт жишээ бол манай үеийн залуусын тархины үрчлээсэнд багшраатай байдаг юм шүү дээ дүү нар аа. Юм мэдэхгүй нэгэнд аймшигтай сонин санагдах байх. Дэлхий тойрж тэнд эндэхийн соёлоос зулгаалцаж өссөэ мань мэтэд улсаа гоё байлгачих гэсэн л санаануудын нэгшд ердөө" хэмээсэн байна. 

 

Б.Болор

Эх сурвалж : Breakingnews.mn

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (11)
  • хүүхдийн санаа. Өөрт нь гоё санагдсан юм байхдаа

  • Жаахан юм бол бий шүү энэ нөхөрт

  • Дэлхий тойрж ч гэх шиг ТОЙРЧ гэж бичдэг шүү дээ. Сэтгүүлчийн бичиж байгаа нь энэ юм болов уу?

  • ene chini harin tarhindaa urchleegui garuu da

  • хэн нэг элий балай хүн өөрийгөө лаг гээд бодох л аймаар юмаа.. галзуу хүний гарт галт могой атгуулбал бусдыг ч өөрийгөө ч устгаад дуусах жамтай шүү ккккк

  • энэ шоу чинь хэнд ч хэрэггүй шүү дээ.

  • Хамтлагын анд Батсүхдээ наад гоншигноогоо очиж айлтг да да.Танай хамтлагийн андын чинь хийж байгаа ажил шүү дэ.Зүгээр очоод хэлчихын оронд түмэн олонд цэцэрхэж буй мэт балайрхаа одоо боль

  • Хөхөа өвлийн хүйтэнд хүн хөлдөөх нь үү. Сүхбаатарын хөшөөг минь зүгээр байлга

  • хөлдөж шхнэ биз дэ. Сүхбаатарын хуруун дээр нугарах уран нугараач чтнь Чи амь насыг нь хариуцах юм уу. Хөшөөний хуруун дээр микрофон ариад өвлийн хүйтэнд дуулах хэцүү биз дэ. нугарах нь бүүр хэцүү байна биз мөн үү айн

  • нөгөөх чинь даацын зориулалтгүй хөшөөний гаран дээр хүн буулгаж нураагаад далхий даяар сонсогдох уухайн дуутай онигоо болох нь

  • хүүхэд хөлдөөж алах нь.юу нь уран нугаралт вэ.өөр юм бодоё.

Онцлох мэдээ