...
...

Б.Шижирбат: Арчаагүй зан гаргаад байна уу даа тэр гарууд!

"Авьяаслаг Монголчууд" шоуны шилдэг оролцогч Б.Шижирбат “Авьяаслаг Азичууд” тэмцээнд оролцож, эхний шатандаа алтан баззерын эзэн болоод байсан. Дараа нь олон нийтийн саналаар финалын шатанд шалгаран үлдсэн байгаа.Финалын шатны үзүүлбэрийн төгсгөлд найз бүсгүйдээ гэнэтийн бэлэг барьж гэрлэх санал тавьсан нь "Азийн" гол сэдэв болоод байна гэхэд хилсдэхгүй.

Харин “Авьяаслаг Азичууд” тэмцээний санал асуулга дуусаагүй байгаа бөгөөд 12 сарын 13-ны 23:59 цагт дуусгавар болох юм байна. Тэгтэл яг өмнөх шоу шиг нь Б.Шижирбат түрүүллээ хэмээн мэдээлэл тархаж байгаад тэрээр ихэд бухимджээ. Олон улсын чанартай тэмцээнд оролцож байгаа нэгнээ дэмждэггүй юм аа гэхэд хорлохгүй байвал түүний төлөө Монголынхоо төлөө маш том хөрөнгө оруулж байгаа хэрэг биш гэж үү?

 

Эх сурвалж: Breakingnews.mn

Д.Аялгуу  

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ