...
...

Л.Чинбат: "Өнөөдөр Монголыг эмэгтэйчүүд нь авч явж байгаа гэхэд хилсдэхгүй"

Эх орондоо дэлхийн олон оронд зохион байгуулагддаг чанартай контентуудыг албан ёсны эрхтэйгээр маш амжилттай зохион байгуулсан "Mongol HD" телевизийн ээлжит шоу нэвтрүүлэг өндөрлөлөө. Бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор зохион байгуулагдсан "Шарктанк" нэвтрүүлгийн нэгдүгээр улирлын дугаар өчигдөр орой үзэгчдэд хүрч дууссан бөгөөд нэвтрүүлэгт оролцогчид болон үзэгчдэд хандан шаркууд ийн хэлжээ: 

 

Г. Амартүвшин :       Зориг гарган хүрэлцэн ирсэн бүх оролцогч нартаа баярлалаа. Хөрөнгө оруулалт авсан нь улам хөдөлмөрлөж, амжилтгүй оролцсон нэг нь үл шантран дараа дараагийнхаа бизнес санаандаа ханцуй шамлан ороорой гэж хүсье. Харин орж амжаагүй хэсэг нь ирэх жилийн Шарктанк-д заавал бүртгүүлээрэй хэмээн уриалж байна. Миний хувьд ч өөрийгөө улам хөгжүүлж, хөрөнгө оруулалтын талаар мэдээгүй сураагүй зүйлсээ мэдэж авахын төлөө биеэ дайчлах болно оо. Ирэх жилийн Шарктанк хүртэл түр баяртай.

 

 

Л.Чинбат :       Би хөдөлмөрч хүнийг үнэхээр хүндэлдэг. Тэр тусмаа амьдралын төлөө алжаалгүй зүтгэх бүсгүй хүмүүсээр бахархдаг. Өнөөдөр Монголыг эмэгтэйчүүд нь авч явж байгаа гэхэд хилсдэхгүй. Нялх биетэй ч амьдралын төлөө зогсолтгүй зүтгэсэн баялаг бүтээгч залуу эмэгтэй Э.Нарангуадаа цаашдынх нь ажил амьдралд нь амжилт хүсье. Хэзээ ч битгий зогсоорой.

Шарк танк нэвтрүүлэг дууслаа. Хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа.

 

 

Ерөнхий продюсер Ч.Номин :        Дууслаа, дууслаа. Шимтэж үзсэн ҮЗЭГЧИДДЭЭ, зориг зүтгэлтэй оролцогч нартаа, хүсэлт хүлээн авсан шаркууддаа, уйгагүй зүтгэсэн хамт олондоо маш их БАЯРЛАЛАА. Алдсан оносонг минь уучлаарай. Ёс зүй, гоо зүйтэй контентоор соён гэгээрүүлэх үйлсдээ улам хичээн зүтгэх болноо. Шарк танк дөнгөж эхэлж байна. Шинэ нэвтрүүлэг бүр амаргүй сурах юм их бдг. Продюсерын аашийг тэвчиж дуулгавартай бсн шаркууддаа баярлалаа 

 

 

С.Түмэнгэрэл :       Хамгийн Сайхан Үдшийн Мэнд! 
СОНИРХОЛТОЙ, СУРГАМЖТАЙ, , САЙХАН САНАА ОНООТОЙ , БИЗНЕСИЙН ТАНИН МЭДЭХҮЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ , НИЙГЭМД БИЗНЕС СЭТГЭЛГЭЭГ ӨДӨӨСӨН , БОДИТ ЗӨВЛӨЛГӨӨ ,БОЛОМЖУУДЫГ ОЛГОСОН , СУРАЛЦСАН САЙХАН НЭВТРҮҮЛЭГ ШАРКТАНКД ОРОЛЦСОНДОО МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНА. 
ЭНЭ САЙХАН НЭВТРҮҮЛЭГТ УРЬЖ ОРОЛЦУУЛСАН 
БАТКА, НОМИН 
ХОЁРТОО МАШ ИХ БАЯРЛАЛАА . ЭНЭ САЙХАН НЭВТРҮҮЛЭГИЙГ АМИЛУУЛСАН БҮТЭЭСЭН МОНГОЛ HD ТЕЛЕВИЗИЙН ГАЙХАЛТАЙ ХАМТ ОЛОН
ТА НАР МИНЬ ХАРИУЦАЛГАТАЙ, СЭТГЭЛТЭЙ ,ЗҮТГЭЛТЭЙ ЖИНХЭНЭ УРАН БҮТЭЭЛЧИД ТА НАРТАА БАЯРЛАЛАА. 
ЦОГЛОГ, ДАЙЧИН, ТУРШИЛАГАТАЙ, 
УХААНТАЙ, МЭДРЭМЖТЭЙ ХИЙСЭН АЖИЛТАЙ 
ХЭЛЭХ ҮГТЭЙ 
ШАРКУУД 
ТА БҮХЭНТЭЙГЭЭ 
ХАМТ ОРОЛЦСОН МИНЬ АМЬДРАЛЫН МИНЬ НЭГ ГАЙХАЛТАЙ АГШИН БАЙЛАА. 
БУРУУ ЗӨРҮҮ ЯРЬСАН ХЭЛСЭН ХЭН НЭГЭНИЙ СЭТГЭЛД НИЙЦЭЭГҮЙ БОЛ ӨРШӨӨГӨӨРЭЙ!
ӨӨРИЙНХӨӨРӨӨ Л БАЙХЫГ ХИЧЭЭЛЭЭ .
ТА БҮХЭНДЭЭ МАШ ИХ 
БАЯРЛАЛАА

 

 

Л.Ариунболд : Шаркуудаа амьдрал бизнест тань хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Та бүхэнтэйгээ хамт байж Монгол HD Телевизийн ШАРК ТАНК нэвтрүүлэгт Шарк болж оролцсон маань нэр төрийн хэрэг байлаа. 

 

 

Ийнхүү Шарк Танк нэвтрүүлгийн 1-р улирлаар олон арван бизнес төслүүдэд зуу зуун саяар үнэлэгдэх хөрөнгө оруулалтуудыг хийжээ. Артур-Уяач аппликэйшн, Солонго Гэрэл-Оньс room, Цагаантуяа Тарваа-Эртний хүнс дайвар бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Жаргалсүрэн-Жасү ноосон бэлдэц,Бадраа-Амар Асар, Никел Ганба-Унадаг дугуйны үйлдвэрлэл, Энхцэцэг-Дотуха сургалтын хэрэглэгдэхүүн, Мөнхжаргал-Мөөжиг органик мөөг, Ичинхорлоо-Модон эдлэлийн үйлдвэрлэл, Ойдов-Арви үндсэн үнийн дэлгүүр,Нарангуа-Гурилгүй талх, Батсүх-Барилгачин.mn
Эдгээр гарааны бизнес эхлүүлэгч, жижиг дунд бизнес эрхлэгчид маань амжилттай хөрөнгө оруулалтаа авч шаркууд маань нийт 1.5 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтыг хийжээ.Шарк Танк нэвтрүүлгийн энэ удаагийн цуврал үүгээр түр завсарлаж байна. Дараагийн улирлын бүртгэл аль хэдийнээ эхэлсэн бөгөөд зуу зуун саяар үнэлэгдэх хөрөнгө оруулалтыг магадгүй та ч бас авч болох юм.

 

Б.Болор

Эх сурвалж : Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (23)
  • мен сайхан сэтгэлтэй сайхан хумуус байх юм даа еерийн хеделмер бутээлээр едий зэрэгт хурсэн залуустаа баяр хургэе

  • Олон үгээр ч яахав САЙХААН САЙХАН.

  • Ямар сайхан нэвтрүүлэг байв аа ёстой мундаг ажлын зав гарган алгасахгүй үзэхийг хэчээсэн. Шаркууд бүгд мундаг байсан хөрөнгө оруулалт авсан бүх ажилсагуудад амжилт,хөрөнгө оруулалт авч чадаагүйч сайхан зөвөлгөө авсан оролцогч нарч азтай байлаа. Йим сайхан нэвтрүүлэг хийж юм хийх хүсэл зорилгыг нь бадрааж өгсөн Шаркуудад талархаад талархаад барашгүй нь мундаг байсан шүү. Цэлмүүн шарк төсөөлж байснаас минь мундаг бүсгүй байна лээ бахархмаар танийг ний нуугүй хэлэхэд баян айлын гоёж гоодохоос өөрийг мэддэггүй хүн байх гэж төсөөлдөг байсан өөрөөсөө ичсэн шүү. Амжилт хүсье

  • Үнэхээр сайхан өгөөжтэй нэвтрүүлэг боллоо. Шаркууд ч мэдлэг, боловсрол, соёлтой үнэхээр сайн байлаа. Амжилт

  • Сайхан нэвтрүүлэг байлаа. Энгийн, ухаантай, ажлаа дээд зэргээр мэддэг бас аливаад чин сэтгэлээсээ ханддаг, монгол эр хүний уужуу, ухаалаг төрхтэй АРИУНБОЛД шаркад талархаж байна. Эмэгтэй хүний эрхэмсэг бас танхил төрхийг бүрэн илтгэж сайхан, таашаалтай хувцасладаг мэдлэг, туршлагаа харамгүй зөвлөдөг ЦЭЛМҮҮН шаркад баярлаж байна. Ясны хөдөлмөрч бас амьдралын хар ухаантай, зөвхөн эр хүн, эцэг хүнээс гарах хүнлэг сэтгэлээрээ буян хурааж буй ЧИНБАТ шаркийг хүндэлж байна. Ясны жентльмэн зантай, мэдлэг боловсрол, ухаалаг харилцааг хослуулсан АМАРТҮВШИН шаркад талархал илэрхийлье. Донж маягаараа онцгой, өөрийн үзэл бодолдоо тууштай, үнэнч ханддаг ТҮМЭНГЭРЭЛ шаркад баярлалаа.

  • за энэ нэвтрүүлэг сайхан нэвтрүүлэг болсон.дугаар алгасалгүй үзэж байлаа.Миний зээ хүү нар ч гэсэн амтархан үзсэн шүү, тэд нар ЕБС-д суралцдаг ч гэсэн олзуурхан үзсэнд би баярласан.Магадгүй ирээдүйдээ юу хийхээ мөрөөдсөн ч байж болох юм.Дээрх шаркууд бүгдээрээ мундаг бизнес сэтгэлгээтэй байсан даа.Тийм ч учраас өнөөдрийн энэ өндөрлөгт хүрсэн байх.Ямарч байсан улсын хөрөнгөнөөс худлаа хэлж хулгай хийлгүйгээр компаниа босгож чадсан чадварлаг шаркууд, мөн улс орноо ард түмнээ гэсэн сэтгэлтэй, та нарын ачаар хичнээн хүмүүс ажилтай байна вэ.Та бүгдийн зөвөлгөө маш чухал байсан шүү

  • Ясны хөдөлмөрч ажилч хичээнгүй Л. Чинбат шаркийн ул суурьтай дүгнэлт итгэлтэй төрх бишрэм байлаа .Бүх талын мэдлэгтэй Л.Ариунболд шаркийн амнаас гарах дүгнэлт бүрийг сонсон хөөх энэ нээрээ айхтар хүн юмаа орц найрлага хийх горим гээд энэнд eр нь мэдэхгүй сэдэв байна уу хэмээн биширч байлаа .Донж маягтай ,стиль имижтэй С.Түмэнгэрэл захирлын нухацтай нилээд хашир ханддаг бас хааядаа часхийсэн дүгнэлт хэлчихдэг занг хүндэлж байлаа ГЭХДЭЭ та жаахан харамч уу үгүй юу кккк Мэдлэг боловсрол донж маяг стиль имижээрээ бүсгүйчүүдийг байлдан дагуулсан Г. Амартүвшин шаркийн үг дүгнэлт, тооцоолол ,төрх имидж аргагүй нэвтрүүлгийг чимэж байлаа. Хайрын хэлийг ямар сайхан ярив аа бишрэм . Дахин баярлалаа үзүүштэй нэвтрүүлгийн дараагийн дугаарыг хүлээж сууя даа

  • Сонирхон үздэг маш сайхан нэвтрүүлэг байлаа.Баярлалаа нэвтрүүлгийн хамт олонд Баярлалаа акулууддаа.Баярлалаа хөдөлмөрчв хичээнгүй, шинийг сэдэж санаачлагч оролцогч бүх хүмүүсдээ.Бахархаж бас шүүмжлэлтэй хандаж хөөх гэж дуу алдан биширч үгүй арай л биш үү шинэ санаа ч гэхэд хаашаа юм гэхчилэн биширсэн шүүмжилсэн догдлон хүлээлгэсэн гэр бүлийнхэнтэйгээ ярилцан эвлэлдсэн, маргалдсан сайхан нэвтрүүлэг байж чадлаа .Уян зөөлөн ,ухаалаг түвшин, гоо үзэмжит Н. Цэлмүүн шаркийн нухацтай цэгцтэй яриа, донж намба нь аргагүй 4 залуугийн шигтгээ чимэг нь байлаа

  • Tselmuun uneheer mundag yum bnle.ene 5 sharkaar baharhaj bga shuu.odo ofshorchidiin mungiig yaj ulsdaa oruulj ireh vee mongolchuudaa

  • Биенессийн туршлагтай чадвартай хүмүүс хийж бүтээж байгааг дэмжиж байгаад тадархаж байна. Амжилт хүсье. Манай банкууд эндээс санаа авч ажилламаар юм.

  • Sharkd yaj oroltsoh ve yaj haana burtguuleh ve.

  • ...үзэх дуртай сайхан нэвтрүүлэг байлаа. олон хүний санааг дэмжиж заримд нь хандив өгөөгүй ч гэсэн хийж бүтээх гэсэн санаа ажилд нь үнэтэй зөвлөмж өгч байсан нь талархууштай байлаа. Бүгдэд нь амжилт...

  • дараан өгөөжийн түмэнгэрэлийг солиоч ээ үнэн дээ нарын хүн юмаа Чинбат гайхалтай байлаа амжилт мөн амартүвшин

  • ЯМАР Ч ЭМЭГТЭЙД ХЭДИЙ МУУ Ч ГЭСЭН ЭР ХҮНИЙ НӨМӨР НӨӨЛӨГ ХЭРЭГ БОЛДОГ Л ЮМ ДАА.

  • Шаркууд бүгд сайхан хүмүүс. Эмэгтэй шарк тун дажгүй бүсгүй санагдсан. Бахархсан.

  • Caixan nebtpvvleg bolcon.enexvv nebpvvlgiig vzej altan tsagaa vp gvntei ungupuulj uupiiguu dabxap xugjvvlj cypaltsaj chadcanda bayptai bna,,myndag cain lidepvvd opoltscon bna, chinbat xudulmupiin baatapiinxaa vvpgiig mash cain bielvvllee..yxaantai zangapagatai myndag baican shvv. Shapkyydaac cypaltsax abax uym ix bna.ene nebtpvvlgiig daxin ybyylaapai.

  • Баяр хүргэе. Монголынхоо бахархалт лидэрүүддээ баярлалаа.

  • Сайхан нэвтрүүлэг болсон. Монгол НД телевизийн хамт олонд баярлалаа. 5 шарк 5уулаа их сайхан хүмүүс бна лээ. Бүгд нь бизнест нь амжилт хүсье. Та бүхэн нь л монголчууддаа үлгэр дууриалал болж бгаа шүү. Та бүхнээр бахархаж хүүхдүүддээ үлгэр дууриалал авахыг хүсэж блаа.

  • Шаркуудад баяр хүргэе. Маш сайхан өгөөжтэй нэвтрүүлэг боллоо. Ялангуяа нэг алхамын цаадахыг харж, Нарангуа бүсгүйд хөрөнгө оруулсанд миний дүүд өгсөн юм шиг л баярлаж суулаа. Шаркууддаа, HD телевизийн хамт олонд, Хөрөнгө оруулалт авч чадсан биенесменүүдэд амжилт хүсье. Энэ нэвтрүүлэг цааш үргэлжилж, олон олон хөрөнгө хүссэн залуу бизнес эрхлэгчдэд боломж олгоно гэдэгт найдаж байна. Сайн үйлс дэлгэхэ болтугай.

  • Баярлалаа Монгол НД телевез маш мундаг шүү

  • Chinbaa zahiral busguichuuded tal aldahguie. Ug n er hun er hundee hairtai gedegsen dee.

  • үнэхээр сайхан нэвтрүүлэг болсон бүтэн сайн болгоныг алагсалгүй үздэг

  • үзэхэд үнэхээр сайхан байлаа, өөрсдөө ийм зүйлийг бий болгоод, эргээд арь түмнээ дэмжиж хүч өгч байгаад баярлалаа, та бүгдийн минь ажил нь өөдрөг, амьдрал нь үргэлж дэвжих болтугай, хөдөлмөрч хүмүүсийг дэмжиж, хүч өгсөн шүү

Онцлох мэдээ