...
...

Хүнд өвчин туссан Амай төр засагтаа гомдож явдагаа илэрхийлжээ

Дэлхийн 86 улсыг 11 жилийн турш тойрон аяласан Монгол Бадарчин Амай буюу Золбаярын аялалын нийт зардал 400 гаруй сая төгрөг болжээ. Гэсэн хэдий ч Африк улсад явж байхдаа туссан Малери өвчний улмаас бөөрний ажиллагаа нь муудаж бөөрний дутагдалд орсон бөгөөд сар бүр 2 сая төгрөг эрүүл мэнддээ зарлагадах болсон ажээ. Хэдхэн хоногийн өмнө ухаан алдаж эмнэлэгт сэрсэн тэрээр эмнэлгийн коридорт хэвтэж буй талаараа лайвыхаа үеэр дурдсан бөгөөд олон жил байгалын олон орчин нөхцөлд хүйтэнд хөрж халуунд халж явсны улмаас түүний биеийн байдал эрс муудсан байна. Тэрээр мөн бичлэгэндээ төрийн удирдлагуудад гомдож явдагаа илэрхийлсэн бөгөөд дэлхийгээр тойрон аялаж бусад улс орноос сурсан мэдсэн зүйлсээ эх орондоо бодлогын түвшинд хэрэгжүүлэх боломжийг олгож өгөхгүй байгаад ихэд гомдож явдагаа илэрхийлжээ. Тэрээр "Өнөө цагт энэ их хэмжээний мэдлэг мэдээлэл, туршлага дэлхийгээс цуглуулж ирээд түүнийгээ Монгол эх орондоо зориулах гэж оролдсон боловч манай засаг төр ерөөсөө огт хүлээж авахгүй, ойртуулахчгүй байгаа явдалд үнэхээр харамсаж байна. 2010 оноос хойш Монголд ирэх болгондоо Монголын аялал жуулчлалын яам, Соёлын яам, Гадаад харилцааны яаманд өөрийнхөө олж мэдсэн туршлагуудаа, гадаадын улс оронд хийж байсан судалгааны ажлуудаа тайлагнахыг хүсч байсан боловч одоог болтол хүлээж авахгүй байгаа. Өнөөгийн манай төрийн нөхцөл байдал ямар байгааг би хувьдаа хараад үнэхээр их харамсаж байгаа. Дэлхийн долоон тэрбум хүн дунд хамгийн их газар нутгийг туулж, хамгийн их мэдээллийг олж авсан хүний тоонд би орж байгаа. Гэтэл өнөөдрийг болтол өөрийнхөө мэддэг мэдээллийг хүргэж чадахгүй байсаар байгаад ингээд эмнэлэгт хүргэгдээд сүүлийн цагуудыг хүлээгээд байж байгаа тийм л байдалд байна даа" хэмээсэн бөгөөд түүний бөөр бараг ажиллагаагүй болоод байгаа ажээ. 

 

Бичлэг үзэх : 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (51)
  • Хун бур энэ ертенцед еерийн гэсэн томилолттой ирдэг.

  • Chi mundag shvv yarch bsan chi ene bvhniig dawaad garah hvch chadal chamd bga hurdan edgeed bosood ireeree chi bol zvgeerel gaihamshig amjilt saraagaas

  • төр засагт битгий гомдоо. төр засаг өөрийг чинь яваад өвдөөд ир гээгүй. эрүүл мэнд бол хувь хүний өөрийн өмч.

  • tur zasgiin erh medel buhii humuus ni shunaldaa avtsan hooson tolgoilson bdag bol ene metiin medeleg chadvartai nuhduudiig zuguur l uheesei gej zalbirch bdag bolson tsag yum shigee. Am neesen huniig ad uzne, medeed hiih gsn huniig hahij havchina, ajil hiisen hiisen hun aldaa gargalaa gehed aldaan deer ni duruulj ajil amidralaar ni heev neg toglono. Turiin bodlogo arai l bish bn daa. Ene bol tuiliin haramsal, gunig bid ingeed unguruluu gehed ireeduid ur huuhduud maani yajshuuhan ajillaj amidrah yum boldoo baychuul erh medeltnuudiin ur huuhduud ni mani metiin engiin ard irgediin ur huuhduudiig boolchilj zarj darj daramtalj l amidrah bdaa. aimar bn shuu bodohoos. Ur huuhdee olon bolgoj shan amidarii geed henees yu ch guihgui gej bodovch hun bolgoj yah gej turuulsiin boldoo gej zovj haramsahviidee geh bodohoos aij nemj huuhed gargaj ch chadahgui bn . iim l tsag ue niigemd ajillaj amidarch bn daa

  • medlegee huvaaltsahiin tuld tor zasagiin tuslamj hereggui, Live-aar gomdoj yavdagaa heldeg shigee Live-aar bas medlegee huvaaltsaj bolno. Mongoliin buh l zaluuchuud oorsdoo songoson songoltiinho ezen ni bolood hend ch gomdolgui amidratsgaaj l baina.

  • Yawaad owchin tusaad owdood irhed chin Tor zasag yamar hamaa bnaaa toriin tolo tumnii tolo yawaad iree Yu gutstsan p we

  • Ene mundag hudulmurch, eh oronch zaluud tuslah hudulguun urnuuleh heregtei bna

  • Мундаг залуу

  • хурдан эдгээсэй.

  • uls ex orondoo hairtai boloesroltoi mundag zalyy cninii yariltslagiig yzlee.. mash yhaaryylax yariltslaga boljee. BI ZYGEER NEG ELECTRO HOGJLIIM ZALY GEJ BODSON MASH UHAANTAI ZALYY BNA , CNI MONGOL ULSDAA HEREGTEI TYRGEN EDGEEREI

  • Чи үнэхээр мундаг шүү

  • Зөндөө л хүмүүс аялалаар явдаг, энэ залуу шиг бусдад хэрэг тустай үйл болгож чадсан нь хэд бол. Ганцаараа хүний нутгаар явах маш их эрсдэлтэй ч намайг эмчлээд өгөөч гэлгүй, миний хийснийг таниулаад өгөөч л гэж шүү дээ, хурдан эдгээрэй

  • setgelin tenheetei bgaarai

  • setgelin tenheetei bgaarai

  • zorigtoi mundag zaluu shuu Edgernee

  • Зөв бодолтой сайхан залуу минь эдгэнээ.АЗ жаргал хүсьё.ТӨр засаг үгийг нь сонсоод энэ Залууг дэмжээсэй дээ.зөв бополтой залуу шүү.

  • эдгэрнээ Маш зов амьдарч яваа сайн хуу Энэ хуу ертонцийг зов танин мэдсэн юм шуу Залуу уеэ аварах хэрэгтэй Бутэн сайн одор болдог UB palast болдог Монх нар ээжийн залбиралд ойр дотныхон очих хэрэгтэй баа Тэнд очоод амжилттай болсон хуний туух сонсоорой

  • Bvgd hulgaich nar medej bgaa ch sonsoogvi yum shig bgaa hogiin garuud hairan saihan zaluus yum medej ireed ch ene hulgaich nar zai gargahgvi vnen hog novshnuud?!!!!! Heden ve eeree zoboosoi ?!!! Amaa bie ee sn emchlvvleerei?!!!

  • энэ төрийн үед амайг хэзээ ч сонсохгүй дээ

  • Hun gedeg amitad chin eh hatuu shiruun zerleg balmad amitad uym bgamdaa, hiisen buh zuilsee oriin har tolgogoorl hariytsdag niigem

  • Edgeerei... Mundag zaluu

  • Ард түмнээс хандив гуйгаад л би эндээс гарч чадахгүй бна гээд л ирсэн одлоо

  • Hamt iddeg humuusee bid uhaantai gej nerleed demjdegees..jinhene ajillsj turshlaga olson huniig огт сонсддоггуй нь терд бгаа хумуусий.бас залуучуудийн гол апдаа..зув угэнд дургуй болоод л хэдхэн иддег дарга нар.олигархуудийн доог болж.ядуу хун ихсэж бна

  • УВС АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛ АМАЙД ТУСЛАХ АЖИЛЫГ ЯАРАЛТАЙ З/БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ БНА.

  • КОРОНА ВИРУС ГЭЭД БӨӨР ӨВЧЛҮҮЛДЭГ ВИРУС АФРИК ,АРАБАД ИХ ТАРХСАН БАЙДАГ ГЭСЭН ТЭР БИШ БИЗ БИЗ ДЭЭ . МАШ ХАРАМСАЛТАЙ БНА .ХУРДАН ЭДГЭЭРЭЙ

  • Амаа бөөрий дутагдал эмчлэх нэг ургамал байдаг.Хонхот харганы ХОНХЫГ буцалгаж уувал эдгэнээ

  • Юу ч хийгээгүй байж л төр засагаас мөнгө нэхээд, боломж болвол үймээн дэгдээгээд Эрх! Эрх! гэж орилсон залуусын дэргэд маш их зүтгэл гаргаж, амь бие хайргүй явсан залуу шүү дээ! Хөөрхий минь! Монголчууд сайхан сэтгэлтэй дээ! Хандив өгөөд босгоод ирэх байх аа!?

  • huurhii dee zaluu hun hezuu yumaa ter afrikiin maleri ubchin aimaar gesn ter uedee emchilgee hiilgesen bol edgeh baij medehgui udaaj dee gehdee buur suulgaj bolno shuudee selena gomez shig ..buuruu solioluu za hurdan edgeerei

  • Эрүүл энхийг хүсэе. Төр аялал жуулчлалын яам харж үзэх л хэрэгтэй

  • Mundag zaluu shuu tusalmaar bna

  • mongolchuudaa ene zaluud tusalya mundag hun shuu

  • Irgenee sonsdog uur negen ulsiin irgen boloh huseltee uguu bi ch bas uur ulsiin irgenshil sudalj bgaa

  • Монголчуудаа энэ сайхан залууд тусалъя, бид нар сайхан хүмүүсээ босгоод л авдаг шүү дээ.

  • Evii evii.yag l unen khelj.asar ikh medsen kharsan zuil bgaa daa.

  • Xoorxii doo yaltai bile

  • Монгол орноороо хэдэн жил тэнэчихвэл аймгийн хурган дарга болчийн бна даа бас бөөргүй болчуул дэмий ч юм уу

  • Монголын ард тумэнд уриалж Байна ходолморлож байгаа Хун бур эмчилгээнд Огох боломж оороо монго шилжуулье хаан банкны данс нэр хэрэгтэй Байна энэ хуний

  • Ээ хөөрхий сайхан залуу юм сан. Бичсэн номыг нь уншсан, хэрэгтэй л санагдсан. Өвчин туссандаа биш, өөрийнх үзсэн туулсан мэдээллийг нь уулзаад сонсоод үзэхэд аялал жуулчлалынханд л хэрэгтэй л баймаар.

  • Амай ном бичээ. Сайхан дурсамж, хийсэн ажиглалт судалгаа, манай Монголчууд юунд алдаж онож буй талаар ном бич

  • Baahan demii tenecheed yun medleg surgaal hurimtluulsan gej solioroodaaraaaiii

  • Hurdan edgeerei! Olon gazraar yavj ih ym uzsen l baigaa, gehdee bas heterhii bas ur dun garhagui baina geed gomdolloh zuv uu sain medehgui baina. Bodlogo shiidver, toriin udirdlaga, 1 heleer yarij hoorondoo oilgoltsoh gedeg bas l oor tuvshnii asuudal shuu.

  • Манайхан энэ хүнд чадах чинээгээрээ эмчилгээний хандив цуглуулбал зүгээр дээ, нэг тэнд бандааш Гантулгыг фас-ээр нэг бөөн болж байхаар яасан ядуу сэтгэлгээтэй болчихсон орон бэ.

  • Sain zsluu shuu zailuul yanaa tuslah yumsan

  • Доор сэтгэгдэл бичсэн хүмүүс яасан хүйтэн сэтгэлтэй бнаа. Ионголчууд бүхэлдээ арай ч ийм биш бх хүн хүндээ урам өгч амьдардаг хорвоо биш болоод бна уу. Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчнийг яалтай билээ дээ.

  • үргэлж л эрхэлж байсандаа, намайг ойлгосонгүй, намайг сонссонгүй, би буруу юм хийгээд байна уу ч гэж байх шиг, яг үнэндээ хэдэн учраа мэдэхгүй 10 жилийн хүүхдүүд хөөрхийг хөөргөсөөр байгаад өнөөгийн түвшинд очиж

  • Бодлогын түвшин хийх боломж олгохгүй байна гэдэг нь дарга болгохгүй байна гэсэн үг үү

  • Mundag zaluu, hodolmorch , bas l shiniig ilerkhiilegch ! Be strong .

Онцлох мэдээ