...
...

Л.Мөнхбаясгалан "С1" телевизтэй хамтран ажиллахаа больжээ

Үзэгч олонд "Цензургүй яриа" нэвтрүүлгээ "С1" телевизээр дөрвөн жилийн турш хүргэсэн сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн тус телевизтэй хамтран ажиллах гэрээ энэ хүрээд дуусчээ. "Цензургүй яриа" нэвтрүүлгээс гадна эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр олон нэвтрүүлэг гаргасан тэрээр цаашдаа Ерөнхийлөгчийн нэрийн дор байдаг телевизтэй цаашид дахин хамтран ажиллах талаараа сайтар бодож үзэхээр шийдсэн гэх бөгөөд  бусад телевизүүдтэй хамтран ажиллахад нээлттэй байгаа гэдгээ илэрхийлжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа энэ тухай : 

 

"С1 ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ ДУУСЛАА

Дөрвөн жилийн өмнө "Цензургүй яриа" нэвтрүүлгээ С1 телевизтэй хамтран эфирт гаргах контент нийлүүлэх гэрээг байгуулж байлаа. Өнгөрсөн он жилүүдэд энэ телевизийн хамт олонтой баяр жаргал, гуниг зовлонгоо хуваалцан 4 жил яах ийхийн зуургүй өнгөрчээ. Энэ хооронд "Цензургүй яриа" нэвтрүүлэг маань эрэн сурвалжлах чиглэлээр хийдэг "Цензургүй сурвалжлага" хэмээх дүү төрүүлж уг нэвтрүүлэг өдгөө хөлд орлоо. Харин энэ 12 р сараар С1 телевизтэй хамтран ажиллах гэрээ дуусгавар боллоо. Гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлэхийн төлөө би шамдан ажилласан гэж бодож байна. Энэ ТВ ийн хаалгаар ганцаараа орж байсан би өдгөө 8 уулаа болон студийн хэмжээнд ажиллах чадвартай болов. Ингээд С1 ийнхэндээ ажлын амжилт хүсэн ерөөе. Сайхан хамт олондоо оруулж дэмжиж ажилласанд тань талархаж байна. Миний зүгээс С1 ТВ -тэй байгуулсан гэрээгээ нэр төртэй дуусгаж байна гэж бодно. Харин гэрээг цааш нь сунгах эсэх дээр сайн бодолцож байж шийднэ. Учир нь Ерөнхийлөгчийн нэртэй нэг явдаг энэ ТВ тэй цаашид хамтран ажиллах эсэхээ нэг хэсэгтээ сайн бодсон нь дээр гэж би санаж байна. Харин хамтран ажиллах бусад ТВ тэй нээлттэй ярилцахад бэлэн байгаагаа үүгээр мэдэгдэхэд буруудах зүйлгүй байх аа. Нэг хэсэгтээ ТВ үүдийн саналыг сонсохыг чухалчилж байна. 2017 оны Цензургүй сурвалжлага, Цензургүй яриа нэвтрүүлгүүд үүгээр өндөрлөж байна. Ирэх ондоо үзэгч түмэнтэйгээ уран бүтээлийн ургац арвинтай эргэж уулзанаа" 

хэмээсэн байх бөгөөд чадварлаг сэтгүүлчийн чанартай контентыг өөрийн телевизээр гаргахыг хүсэгчид олон байгаа биз ээ. 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (8)
  • за яамай даа над л лав сэтгэгдэл төрүүлж чадаагүй улс төр нь ийм найдваргүй юм чинь эрхэм сэтгүүлчийг ёс зүйтэй гэхэд эргэлзэж байна.

  • Jiriin Mongolchuudiin tuluu irgenii UURGEE denduu ersdel uuren guitsetgej baigaag haraad baharhdag shu. 99,9 %n chamaig demjih baiha. Ajil hiivel duustal gedeg, Uragshaa busgui mini amjilt.

  • tsenzuurgui survaljillagaa urgeljluulj yavuulaarai uzdeg hevtruuleg. shuu amjilt. husie

  • Төмөр зам, өмч хувьчлалын талаар цензургүй сурвалжлагаа гаргаарай. Амжилт!

  • Төмөр замын нэвтрүүлгээ хурдан гаргаарай

  • Энэ коммэнт бичсэн улс буруу бодож байна ! Би хувьдаа энэ хүүхэний хийж байгааг дэмждэг! Хааяа бас оролцогчоо яриулах гэж шахах үе байх л байлгүй! Тийм ч ноцтой зүйл болоод байдаггүй л юм даа! Мөнхбаясгаланг дэмжиж байна ! Амжилт хүсэе!

  • Eree tseergui bolohoor uzeh dyr hurdeggui yumaa gants 2 dygaariig ne uzsen niigmiig gegeete talaas bish hariig ne haryyldag uuruu ch har dotortoi yum shig sanagddag

  • Хэт 1 талыг барьсан , тэнцвэртэй мэдээллэл хүргэнэ гэчихээд 1 талд л ажиллаж 1талыг нь харлуулж доош нь хийсэн авгай

Онцлох мэдээ