...
...

Реппер Дөлгөөний шинэ төрх олныг алмайруулав

"Universe Best Songs" нэвтрүүлгээс төрөн гарсан цорын ганц эмэгтэй реппер бол Дөлгөөн. Тэмцээний дараа хэд хэдэн уран бүтээл гаргаад сураг алдарсан тэрээр цоо шинэ өнгө төрхтэйгөөр эргэн иржээ. Илүүдэл жингээ хасч тунчиг гоолиг болсон түүнийг гоо сайхны мэс засалд орсон хэмээн жиг жуг ярих нь бий. Эрэгтэйлэг стилээр олонд танил болсон тэрээр Солонгос улсад амьдарч байгаад эх орондоо ирээд удаагүй байгаа бөгөөд уран бүтээлийн ажилдаа шуурхайлан ороод байгаа тэрээр  шинэ уран бүтээлүүдээр бэлэг барих болно гэдгээ амлаад байсан. Тэрээр амласандаа хүрж шинэхэн уран бүтээлээрээ үзэгч олонд бэлэг бариад байгаа бөгөөд түүний хэрхэн өөрчлөгдсөн нь олны гайхшралыг төрүүлээд байна. 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ