...
...

Сэтгүүлч М.Орхон "Ч.Өнөртүвшингийн талаар 2 баримт байгаа, тун удахгүй хүчингийн нэвтрүүлэг ил гарна" хэмээв

Охид эмэгтэйчүүдийг ашиглан өөрсдийн гаж буруу зуршлыг биелүүлэгчид сүүлийн үед олон нийтэд ихээр зарлагдах болов. Хэдэн жилийн өмнөөс сошиал орчинд охид эмэгтэйчүүдийг ажлын саналаар далимдуулж хүчирхийлэхийг завддаг гэх залуугийн талаар мэдээлэл үе үе үзэгдэх болсон. Гэсэн хэдий ч одоог хүртэл ял шийтгэл аваагүй байгаа түүнийг  сэтгүүлч М.Орхон өөрийн нэвтрүүлэгтээ оруулах хүсэлт удаа дараа илгээсэн ч одоог хүртэл татгалзсан хэвээр байгаа бөгөөд түүний талаар мэдээлэл цуглуулж баримт нотлогоотой нэвтрүүлэг бэлдэхээр шийджээ. Тэрээр энэ тухай :

"Энэ хүний талаар надад 2 баримт байгаа. Би охин үртэй учир иймэрхүү юмнуудыг эртхэн дарж өөр бусад нууц гэмгүй царайлсан хүнэнцэрүүдэд сануулга өгмөөр байна. Эрхтэнээ захирч чадахгүй иймэрхүү юмнуудын эсрэг тэмцэнэ. Би энэ хүнийг нэвтрүүлэгтээ удаа дараа урьсан боловч өөр нэвтрүүлэгт гүйж очиж ороод өөрийгөө энхийн цагаан тагтаа болгосон байсан. Надаас зугтсан. Тиймээс Хүчиндэгч, Дарангуйлагч нарыг ил тодоор ард түмний өмнө зарлаж хийсэн үйлдлүүдийг нь илчилнэ. Энэ нөхөрт хохирсон маш олон бүсгүйчүүд байгаа тэд ил гарч олны хараанд орохоос айдаг учир таг байдаг. Харин тэр хохирсон хүмүүс надтай холбогдож ний нуугуй яриарай. Та нарыг би нууцлах болно. Луйвар, Хүчин, Хулгай Хууль бус бүхний эсрэг тэмцэх болно. Үнэн худлын дэнс. Бүх зүйлийг баримт нотолгоон дээр явуулна. Чимээгүй сууж ханалаа. Охид минь өөрийн сэтгэлийн шанлалаа нуух биш ил гаргаж, цаашдаа олон охид хохирч золиос болохоос сэргийлж мэдээлэл өгөөрэй. Хууль хүчний байгууллага нь дийлдэггүй юм бол ард түмэн дийлж л таараа. Тун удахгүй нэг хүчингийн нэвтрүүлэг ил гарах болно"

хэмээсэн байна.

 

Б.Болор

Эх сурвалж : Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ