Бага насандаа Швед улсыг зорьж амьдрах болсон Б.Янжаа "Авьяаслаг Шведүүд" тэмцээнд оролцож алтан баззерийн эзэн болж байсан. Ой тогтоолтын дэлхийн аварга тэрээр Монгол улсаа төлөөлөн дэлхийн аваргын тэмцээнд өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний эхний өдөр бахдам амжилт үзүүлж Дэлхийн рекордыг шинэчлэн тогтоожээ. Тэрээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 15минутын дотор 212 нэр, нүүр цээжилж алтан медаль хүртсэн байна. Өөрийн ой тогтоолтоор дэлхий дахиныг гайршруулаад байгаа Б.Янжаа 10 гаруй орны хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд манай улсын баг тамирчид эхний өдрийн байдлаар 2 тамирчин дэлхийн рекордыг тогтоож багаараа тэмцээнийг тэргүүлж нийт 18 медалийн эзэд болоод байна.
Б.Болор
Эх сурвалж : Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Wow Mongol huneeree ter dundaa zaluu busguigeeree baharhaad setgel iheer hudulj bna Mongol hunii IG undur gedgee hariilj chadlaa Ynjaadaa dahin bavar hurgie
shan medee duulah yasan shan yumbe amjilt mongolchuudaa dandaa vnen hudall ni medegdehgvi uls tor hownoos oor im shan medee oh bgaadai
mongolchuud zuv yavbal buhnees iluu gedgiig delhiid medruulj baigaa ni saihan aaa