...
...

Ой тогтоолтын дэлхийн аваргын тэмцээнийг Монголчууд тэргүүлж байна

Индонез улсад зохион байгуулагдаж буй Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-3ны өдрүүдэд болж өнгөрнө. Тус тэмцээнд манай улсаас 20 тамирчин оролцож байгаа бөгөөд тэмцээний эхний өдрийн байдлаар манай улсын 2 тамирчин дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, багаараа 18 медалийн эзэн болоод байна. Тэмцээн нийт 10 төрлөөр явагдах бөгөөд одоогоор 3 төрөл явагдаж шилдэгүүдээ шалгаруулж дуусаад байна.Манай улсын хувьд  2тын тоолол төрөлд бүх насны ангилалд Монголын баг тамирчид тэргүүлсэн бөгөөд тухайлбал :

Төрөл-1: "Хоёртын тоолол /30 минут/"

Насанд хүрэгч:
1. ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр - 5730 цифр (Монгол)
2. ОУ-ын Их Мастер Н.Энхшүр - 5325 цифр (Монгол)
3. ОУ-ын Их Мастер Alex Mullen - 5235 (Америк)

Өсвөр нас:
1. ОУ-ын Мастер Э.Лхагвадулам - 4665 цифр (Монгол) - Дэлхийн рекорд
2. М.Уянга - 3420 цифр (Монгол)
3. С.Жавхлантамир - 3210 цифр (Монгол)

Бага нас:
1. Б.Ариунбилэг - 2208 цифр (Монгол)
2. О.Ганжигүүр - 1740 цифр (Монгол)
3. З.Тэмүүжин - 1500 цифр (Монгол)

Тус тэмцээнд дэлхийд чансаагаараа шилдэг 10т бичигддэг тамирчдаас 8 нь оролцож байгаа бөгөөд өрсөлдөөн тун ширүүхэн өрнөж байгаа ажээ. Нийт тамирчиддаа үлдсэн 7 төрөлд нь амжилт хүсэе.

 

 Тэмцээнд оролцогчдийг насны ангилал хамааралгүй жагсаасан жагсаалт : 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Breakingnews.nm

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ