Хүйтний эрч чангарч ес эхлэх дөхсөн өнөө цагт их хотын утаа өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Байж болох хэмжээнээсээ хэдэн арав дахин ихэссэн утааг шийдвэрлэхээр жил бүр улс их хэмжээний мөнгө төсөвлөдөг. Гэсэн хэдий ч жилээс жилд нэмэгдсээр байгаа утааны дагуулж буй аюул төрөөгүй хүүхдүүдэд хүртэл нөлөөлж цус нь бохирдолтой төрөх болсон гэх мэдээ хүртэл тарах болжээ. Хотын удирдлага, ерөнхий сайд утаатай танилцана хэмээн хотын хамгийн утаатай хэсгийг жилдээ нэг зорих болснийг сэтгүүлч Х.Улмаа өөрийн өнцгөөс ийн шүүмжилжээ.
"Ерөөсөө ойлгохгүй юм. УТААТАЙ ТАНИЛЦЛАА л гэхийн. Ерөнхий сайд утаатай танилцлаа ч гэх шиг. Марс гаригаас ирээгүй л бол утаагаа мэддэг баймаар. Одоо ухаан нь ингэсэн бололтой. - Сайн уу? Би Хүрэлсүх байна! Чи хэн юм бэ? Яагаад хот хордуулаад байна! - Сайн сайн. Намайг Нүүрс овогтой УТАА гэдэг. Би биш та нар л ХОРДУУЛЖ байгаа байх шүү. Ядаж нүүрс шатаахаа л больчих! Хэдхэн жилийн өмнө Элбэгдорж, Зи энэ тэр бас утаатай танилцлаа л гэсэн. Тэгээд яг юу шийдсэн юм бэ? Өнгөрсөн 10 жилд 167 тэрбум утааны эсрэг зарцуулсан гэнэ. Үүний яг хэд нь дарга нарын халаасанд орсон бол! Ирэх жил 17 тэрбумыг утаанд зарцуулна гэнэ дээ. Яг үнэндээ Зайсан руу шавсан баячууд утаанаас л зугтсан. Гэвч өнөөх утаа одоо Богд ууланд ч битүү болсон байна лээ. Харамсалтай нь Монголчууд утааг ШИЙДЭЛ биш БИЗНЕС болгосон. Тэр жагсаал цуглаанаас эхлээд зүүх маск нь хүртэл мөнгө олох хэрэгсэл болсон. Дэлхийн олон орон утааны асуудалтай байсан. Гэхдээ шийдлийг нь олоод хөгжлийнхөө замд хэдийн оржээ. Уул нүхэлж утааг хөөнө гэж үлгэр ярьж суухаар ухаалаг хэрэглээг дэмж! Дайны дараа Өмнөд Солонгосууд яг л манайх шиг утаатай байсан. Шийдэл нь өрх болгоноо хөнгөлттэй газаар хангасанд оршино. Үр дүнд нь утаа арилсан. Одоо тэгээд газ аюултай гэж донгосно. Гэрээ хорооллоо орон сууцуулж чадахгүй бол хийгээр ханга! Цахилгаан тэглэлээ гээд тэр чиэь нүүрсээр л эрчим хүч гаргана. Нэг арга нь нөгөөгөө байнга үгүйсгэнэ. Шинэ зүйл сэдэж чадахгүй бол бусдаас суралц! Бэлхэн жишээ зөндөө бий. Ийм л байна даа"
Б.Болор
Эх сурвалж : Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Нээрээ утаатай танилцана гэж юү байхав дээ. Гарц олж шийдвэрээ гаргаж хэрэгжүүлэх хэрэгтэй ш дээ. Одоо бүр өвөл битгий жирэмслээрэй гэж сурталчилж байна.