...
...

Стивен Сигалын Монгол гэргий "Ханийнхаа хамт тэр тусмаа гэргийнх нь дүрд кинонд тоглоно гэдэг алдаж болшгүй ховор сайхан завшаан гэж бодож байна"

Монголын цэнгээнт бүжгийн хатан хаан хэмээн нэрлэгдэж явсан нэгэн бол Б.Эрдэнэтуяа. Тэрээр Холливүүдийн алдарт жүжигчин Стивен Сигалтай амьдралаа болоод чамгүй олон жилийг ардаа үджээ. Таван жил алдарт жүжигчний туслахаар ажиллаад улмаар гэргий нь болсон тэрээр Монголчуудаа Холливүүдэд хөл тавихад нь томоохон үүрэг гүйцэтгэж тэр нь ч тун амжилттай яваа. Мисс Баярцэцэгийг Стивен Сигалын найруулж буй кинонд тоглоход томоохон үүрэг гүйцэтгэсэн тэрээр энэ удаад өөрөө кинонд тоглохоор болжээ. Тэрээр нэрт найруулагч Филипп Мартинезийн найруулан тавьж буй олон ангит кинонд нөхөртэйгөө хамт, тэр тусмаа түүний гэргийн дүрийг бүтээхээр болжээ. Б.Эрдэнэтуяа энэ тухай өөрийн цахим хуудаснаа :

"Монгол хүнийг Холливүүдийн өргөн дэлгэцийн уран сайхны кинонд тоглуулах гэж олон жил хичээсний үр дүнд хэдхэн сарын өмнө жүжигчин, мисс Баярцэцэгийгээ "Attrition" кинонд тоглуулж чадсан билээ. Гэтэл өөрт минь кинонд тоглох санал ирнэ гэж бодоогүй явлаа. Холливүүдийн алдарт зохиолч, найруулагч, продюсер Филипп Мартинезийн "General Commander" телевизийн олон ангит кинонд ханийхаа хамт тоглох саналыг хүлээн авч өнөөдөр эхний зурганд орлоо. Хань маань киноны гол дүр болох АНУ-ын тагнуулын газрын тусгай ажилтан Жэйк Александрын дүрд, харин би түүний Монгол гэргий Туяагийн дүрийг бүтээж байна. Ханийнхаа хамт тэр тусмаа гэргийнх нь дүрд кинонд тоглоно гэдэг алдаж болшгүй ховор сайхан завшаан гэж бодож байна!"

хэмээсэн байна. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (6)

Онцлох мэдээ