"Яг түүн шиг" шоу нэвтрүүлэгт оролцож, өөрийгөө өөр өнцгөөс үзэгчдэд таниулсан загвар өмсөгч С.Сарнайг чухам энэ үеэс л хүмүүс андахаа байсан.
Угтаа бол Төрийн шагналт яруу найрагч Ш.Дулмаагийн зээ охин тэрбээр БНСУ-д болсон тэмцээнээс “Азийн шилдэг загвар өмсөгч” шагнал, “Playboy Mongolia” сэтгүүлийн анхны дугаарыг нүцгэн зургуудаараа чимж, дуучин Мягмарцэрэнтэй хамтран "Байна уу ээжээ" дууг амьлуулсан гээд чамлахааргүй амжилттай.
Загвар өмсөнө, дуулна, жүжиглэнэ гээд олон төрлийн авьяастай С.Сарнай саяхан мяраалаг хүмүүст зориулан тураадаг бүсний бизнесийг эхлүүлсэн. Япон улсад 12 жил амьдарсан тэрээр олон судалгаа, шинжилгээ хийсний үр дүнд "MÔNROZÉ" бүсийг гаргаж, өөр дээрээ туршилт хийсэн нь олон нийтэд ихэд таалагдсан.
Харин тэр бизнес санаа, бүтээл нь чухам өөрийнх биш байв уу гэдэг асуулт тойрон хүрээлэх болов. Учир юу гэвээс загвар өмсөгч бүсгүйн тухай "Гоолиг бэлхүүс" нэртэй пэйжийн админ нь "С.Сарнайгаар би маркетингаа хийлгэсэн, намайг хүний юм хуулбарлаж зарж байгаа мэт ойлгуулж байгаад гомдолтой байна" хэмээжээ.
Эх сурвалж: Breakingnews.mn
Д.Аялгуу
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250