"Үнэн худлын дэнс" нэвтрүүлгийн хөтлөгч М.Орхон өөрийн цахим хуудаснаа хайрт гэргийгээ хэрхэн өөрийн болгож байсан тухай гайхалтай түүхээ хуваалцжээ. Тэд танилцаж гэр бүл болоод өдгөө 10н жилийн нүүрийг үзэж байгаа ажээ.
За би найзууддаа өөрийн амьдралд тохиолдсон зүйлээ хуваалцмаар санагдлаа. Анх би баранд ДЖ хийдэг байлаа. 2 найзтайгаа 1 өдөр хорооллоор явж байтал ахуйн үйлчилгээний хажууд 1 сайхан хүүхэн зогсож хүмүүст юм тарааж байгаад бид 3-ыг хараад хүүе залуусаа маш хурдан хугацаанд мөнгөтэй болж бас эрүүл болохыг хүсэж байвал наашаа ороод ир гээд ахуйн үйлчилгээний 2 давхарт 1 өрөөнд дагуулж ороод Шар буурцаг гээд үрэл шиг хэдэн янзын хайрцагтай юм үзүүлээд тайлбарлаж эхэллээ. Тэдэн хүн элсүүлээд тэдэн бүтээгдэхүүн зараад ийм тийм мөнгөтэй болно гээд л, гол нь ажлын бус цагаар хийж болно, бүтээгдэхүүнүүд нь маш сайн тухайн үедээ хүмүүс их мэддэг байсан юм. Бид 3 сонирхоод сонсож байгаад гарлаа. За та 3 бидэнтэй хамтарч ажиллавал маш хурдан, хүссэн, санасан юмаа авна шүү гээд л хэхэ. Мэдээж бид 3 гараад хоорондоо нээрээ л сайн ажиллавал мөнгөтэй болох боломж байгаа юм байна. Маргааш уулзаж ажиллаад үзье гэж шийдээд салсан юм. За маргааш боллоо бид 3 цуглаад шинэ ажлын байрандаа ирлээ хэхэ. Хэдэн өдөр ажиллаж үзлээ манай 2 шантраад бараг ирэхээ больсон. Би нээх хүн элсүүлсэн юмгүй оффисын манаач шахуу суудаг байлаа хаха. Хамгийн гол нь анх энэ ажлаа танилцуулж байхад надад 4 бүсгүй цуг зогсоод авхуулсан зураг үзүүлсэн юм, энэ манай лидер хүүхнүүд жил бүр аялалд явах эрхээр шагнуулдаг гээд, тэр дундаас нь би 1 сайхан бүсгүйг бараг зургийг нь хараад шууд дурлалын сум зоолгосон юмдаа. Тухайн үедээ энэ хүүхэн хаана байдаг юм гэхэд манай төв оффист суудаг гэж байсан. За ингээд миний энэ сүлжээний бизнест үлдэх том шалтгаан энэ боллоо. Өдөр бүр шахуу шөнө барандаа ДЖ - гээ хийчээд өглөө сүлжээний ажилдаа очно. Нөгөө хүмүүсээсээ хэзээ танай төв оффис очиж болох вэ, намайг тэнд ажилладаг хүмүүстэйгээ хэзээ танилцуулах вэ гэж асууна. Одоо удахгүй гэсэн хариу авсаар бараг 10 хонолоо. 1 өдөр за Орхоон маргааш төв оффис дээр хуралтай бас чамайг тэнд ажилладаг хүмүүстэй танилцуулна гэлээ, бөөн баяр боллоо шүү хаха. Маргааш нь ирэхдээ нөгөө хүүхэнтэй уулзана гэж бодоод хамаг гоё хувцсаа өмсөөд зангиагаа зүүгээд ирлээ шүү. За тэгээд л төв оффисруу хэдүүлээ орлоо баахан хүмүүс, би ч өөрт таалагдсан бүсгүйгээ нууцхан хайгаад л догдлоод л өөрийгөө голохгүй хаха, гэтэл нөгөө зураг дээр байсан бүсгүй цаанаас инээгээд гарч ирлээ миний зүрх түг түг гээд хурдан цохилоод эсвэл зүрхгүй ч юм шиг санагдаад л нээх сонин зогсож байтал за танилц манайд ажиллаж эхэлж байгаа шинэ залуу гээд намайг танилцууллаа гар барилаа шууд цахилгаанд цохиулсан юм шиг боллоо. Ингээд л эхнэрээ анх харж гар барьсан учиртай. Орой нь гэртээ хариад шууд аав ээж 2-тоо за удахгүй бэртэйгээ танилцаарай гэж хэллээ манай 2 гайхсан янзтай бие биерүүгээ хараад за ямар бүсгүй вэ хэзээ танилцуулах гэж байгаан гэж асуухаар нь за ер нь удахгүй гэж хэлсэн юм. Ингээд л гар барьсан өдрөө шууд л аймар бардам эхнэрээ болгочихлоо (өөрийнхөө хувьд) зөвшөөрөх болов уу татгалзах болов уу гэж огт бодсонгүй бүр аймаар их зоригтой өөртөө итгэлтэй байсан шүү. За тэгээд л хэд хоног өнгөрлөө би ч ямар 1 шалтгаанаар очиж худлаа үнэн юм ярьмаар санагдаад даанч боломж нь олдохгүй байсаар л. Ашгүй 1 өдөр за манайхаан компанийхан сургалттай Баянбуурал амралтанд 3 хоног сургалт явуулна явах хүмүүс 100$ төлнө, тэгээд хэдэн хүнээс шалгаж сургагч багш бэлтгэж авч явна гэж байна. Тэр үед надад мөнгө байхгүй байсан учир нээх сонирхоогүй өнгөрсөн юм. Гэтэл ээж аавтайгаа танилцуулна гэж том ам гаргаж хэлсэн миний онилсон бүсгүй маань сургалтанд явна бүр сургагч багш болно гэж сонсоод за яаж ийгээд ямарч байсан явна гэж шийдээд би сургагч багш болмоор байна гэж санал гаргаад дэмжигдэж багш боллоо. Өө жоохон товчлохгүй бол ямар урт болчихвоо. Тэгээд л багш боллоо гэтэл миний хараанд өртсөн бүсгүй орж ирээд нөгөө сургагч багшийн хичээлд сууж байна. Яриа өдөх завшаан олдож уучлаарай өөрөө багшаар явж байгаа юу гэсэн тийм гэлээ. Ингээд л анхны яриа өдөлт амжилттай хаха. Өдөр бүр ирж сургалтандаа суунаа нөгөө бүсгүй маань алга болчихлоо, яасан бэ гэж асуусан чинь багшаар явахгүй зүгээр сургалтанд сууна гэж байна. Би ч дотроо за ямар ч байсан явах нь тодорхой гэж бодоод, хэрвээ сургагч багшдаа тэнцэхгүй бол 100$ төлнө, тэнцвэл надад боломж байгаа гэж бодож хичээж байгаад сургагч багш болж явахаар боллоо. Урааа Ураа гээд л дотроо бодлоо. 1 дахь алхам ок. Тэгээд бид бүгдээрээ вагонд суугаад Баянбуурал амралт дээр ирлээ Бүтэн 3 хоног маш гоё маш сайхан сургалт болж би ч гол санаагаа биелүүлэх гэж их хичээж бие биенээ таньдаг болж үг солидог боллоо. Дотроо бол ээж аавдаа амласан хүн. За тэгээд сургалт дуусаад сүүлийн орой сургалт амжиллтай дууссан гээд диско болно сургагч багш нар гоё үзүүлэх юм бэлдээрэй гээд дарга хэллээ. Би ч за гээд шууд л хэдэн багштайгаа яриад гоё диско аян дээр аэробек хөдөлгөөн оруулаад бүжиг бэлдэж байтал миний бүсгүй орж ирээд би та нартай цуг бүжиглэе гэж байна, би ч уухайн тас ок гэдэг юм байгаа биздээ. тэгээд л бөөн хөөр өөрийгөө харуулчих гээд л анхааралд нь өртөх гээд л бужигнуулж өглөө. Орой диско бүжиг болж бид бүжиглэж бас л сайхан байсандаа. Тэгээд вальс явангуут шууд бүсгүйгээ урьж бараг 10 ая тасралтүй бүжсэн байхаа. Диско дээр нь ч вальс уянга дээр нь ч вальс бүжиглээд л, диско тараад галын наадам хийлээ би ч яаж ийгээд бүсгүйнхээ хажууханд байх санаатай ойр яваад байлаа. Манай хүн бол юу ч гадарлаагүй мэдэхгүй байгаа. Галын наадам дуусаж хүмүүс тарж эхлэнгүүт би бүсгүйгээ 2-лаа жоохон юм ярьж сууяа гээд аваад үлдлээ. Түүдэг бараг унтарч байсан, газар суугаад аймар том зориг гаргаж араас нь тэвэрлээ зүрх амаар гарах шахсан байхаа. Тэврээд суугаад л байлаа юм яриад л хамгийн гол нь би тэврэхээс өөр ямарч үйлдэл гаргаагүй юм. Сүүлд сонсоход эхнэр хэрвээ чи намайг тэр үед үнссэн бол шууд баяртай болох байсан гэж хэлсэн хаха. За ингээд л хотод ирлээ би бүсгүйгээ тэврээд суусан баатар найз залуу нь болсон мэт санагдаад л бардам амьтан хаха, вагоноос буугаад ачаатай байсан учир такси барьлаа. Танайх хаана билээ гэж асуутал 10 хороололд гэж байна. Таксины жолооч 10 хороололд 2000 аар явна гэж байна, би хармаанаа ухтал яг тулсан 2000 байлаа ашгүй. Мэдээж бүсгүй маань мөнгөтэй байсан байх гэхдээ би гэрт нь хүргэж өгөөд цаашаа харих дүрэм журамтай учраас суугаад явлаа. Өөрийн болгох гээд байгаа учраас. Гэрийнх нь гадаа буулгалаа баяртай гээд бүсгүй маань гэртээ орлоо. Би ч нүдэн дээр нь за яваарай гэж хэлээд гэртээ оронгуут нь бушуу таксинаас бууна биздээ тулсан 2000 төгрөгтэй хүн. Саппороруу алхаж очоод автобусанд суух гэсэн мөнгө байдаггүй нилээн бодож зогслоо заза дүүрсэн хэрэг гайгүй кондуктор байвал намайг хэд хэд сайн чимхээд явуулчина, хэцүү кондуктор байвал хөөж буулгана гэж бодоод шууд л автобусанд ороод гүрийхээр шийдлээ. Дурласан хүндээ байгаа 2000 төгрөгөө зориулсан юм чинь яадгийн гэж бодоод л баахан чимхүүлж байгаад гэртээ очсондоо хөөрхий. Одоо тэр кондуктор тааралдвал мөнгийг нь өгөх юмсан хэхэ. За ингээд л орой болгон мсж бичдэг боллоо. Мсж ээр их л дотно болж эхэллээ анхны болзоонд урьхаар шийдлээ зөвшөөрлөө. За гэтэл би урьсан байдаг цалин буугаагүй мөнгө байхгүй, надад 1 CD хөгжим байдаг байлаа тэрийгээ шууд ломбарданд 40000 аар тавиад болзоондоо очлоо шүү гэтэл манай хүн ганцаараа биш 1 найзтайгаа найзынх нь найз залуутай 3-лаа ирлээ би ч дотроо яанаа миний мөнгө хүрэхгүй гэж бодоод л болзсон газраа орсон. Ашгүй манай хүн огт юм ууж чаддаггүй ганц heineken аваад л хэдэн цаг суусан нөгөө 2 найз нь уусаан уусан ашгүй миний мөнгө хүрсэн шүү. Тэгээд тэр оройгоо эхнэрээ аваад гэртээ ороод аав ээж 2-тоо шууд л за нөгөө яриад байсан бэр чинь энэ байна гэж хэлээд эхнэрээ шоконд оруулсан шүү дээ. Бараг ингэж тулгаад энэ өдрөөс хойш бид хоёр 7 хоногийн дараа 1 гэрт орж одоо хөөрхөн охинтойгоо хамтдаа аз жаргалтайгаар 9 жилийн нүүр үзэх гэж байна даа. Анх бид айлын хажуу өрөөнөөс эхлэж амьдарсан, хүн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхад бүх зүйл сайхан болдог юм билээ. Бас эр хүн өөртөө таалагдсан бүсгүйгээ зоригтой тууштай байхад эхнэрээ болгож авч чаддаг юм билээ гэж хэлэх гэсэн санаа шүү хэхэ.За найзуудаа зүгээр л сонин болгож бичсэн юм нэмсэн хачирласан зүйл байхгүй шүү. Миний амьдралын нэгэн аз жаргалтай цаг хугацаагаар хамтдаа аялсан та нартаа баярлалаа. Өө нээрээ түүдэгийн дэргэд сууж байхдаа байцаатай хуурганд дуртай гэдэгийг нь мэдээд хотод ирсэн хойноо ажил дээрээ байхад нь байцаатай хуурга хийж авч очиж байсан тэр их сэтгэлд нь хүрсэн байдаг юм билээ бас 1 менежмэнт болсондоо хэхэ.
Б.Болор
Эх сурвалж : Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Ene hun setguulch hun baij unshij chadahgui tug tag gej gatsdag.Baga angiin huuhedees ch dor unshdag yum bna lee
xow xooson chawgantsiin aliltai noxor doo.
ХЭ ХЭ ХЭ. НЭЭРЭЭ ЯМАР АМАРХАН ЮМ БЭ? АВГАЙ НЬ УНШВАЛ Ч БАЛАРСААН ЭНЭ НӨХӨР