Сошиал ертөнцөд чамгүй алдартай нэгэн бол Ангууч буюу Б.Баттөр. Тун спортлог бөгөөд загварлаг тэрээр загвар өмсөгч биш хэдий ч олон улсын чанартай нэгэн тэмцээнд амжилттай оролцоод иржээ. Тэрээр "Manhunt International 2017" тэмцээний шилдэг 16д шалгарч "Mister Sunshine Smile" шагналын эзэн болжээ. Түүний хувьд загварын карьер нь ийнхүү амжилттай эхэлж байгаа бөгөөд энэ тухай
"Амьдралдаа загвар өмсөж үзээгүй байж ийм тэмцээнд орно гэж төсөөлж ч байсангүй. Надад итгэж санал тавьсан Enzolo Turuu баярлалаа. Үргэлж ард минь байсан Temuulen Bayarsaikhan big like. Миний хувьд үнэхээр New Experience байлаа. Өөрийгөө ахин Level Up хийж чадлаа. Түрүүлж чадаагүйд уучлаарай. Моделийн ажил гэдэг чинь үнэхээр харагдаж байгаа шигээ биш байсан юм байна. Гэхдээ хамаг байдгаараа л хичээлээ. Зөндөө юм сурсан шүү Ялгуунаас"
хэмээсэн байна.




Б.Болор
Эх сурвалж : Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250