Хэрвээ чи анзаарсан бол ухаантай хүмүүс цөөхөн найзтай байдаг. Яагаад гэдгийг нь хэлье чи бол эрх чөлөөг эрхэмлэгч.. Тиймээс чамд заавал яах, юу хийхийг чинь заах ёстой “найз” хэрэггүй
Чамд чиний юу хийхийг зааварлагч зөвлөгч хэрэггүй..Тэртээ тэргүй чи дотоод мэдрэмжээрээ юу хийх ёстой, юуг хийж болохгүйг сайн мэддэг учраас чамд сайн дурын зөвлөгч нар хэрэггүй.
Юунд ч хязгаарлагдалгүй тархиа задгай тавиад шинийг санаачлагч байгаарай..Чамд худлаа ярих зав байдаггүй шууд л үнэнийг л хэлдэг.
Бас та хэрэгжих боломжтой зүйлийг л ярьж, түүндээ цаг хугацаагаа зарцуулах дуртай. Түүнээс биш найз гэгддэг олон хүнтэй нийлж хэн нэгнийг үндэслэлгүй муулаад хэрэггүй хов базаж суух нь цагаа дэмий үр байгаагаас ялгаагүй байдаг.
Xүмүүсийг хичээж байхад чи жинхэнэ утгаар нь хийж байдаг. Бусад хүмүүс хичээж байна гэдэг ч үнэндээ ядрах мэдрэмжийг мэдрэх хүртлээ л ажилласан байдаг..Харин чи түүнээс цааш алхаж чаддагт таны нууц оршдог.
Хүмүүүс их ярьдаг..Харин сонсож чаддаггүй..Сонссоныхоо хэрээр өөрийгөө танин мэдэж, орчин тойрныхоо хүмүүсийг ч мөн таньж мэдэж чаддаг.
Facebook-т болсон болоогүй пост оруулахгүй л бол, утга учиргүй зүйл бичихгүй л бол байж чаддаггүй хүмүүсийн нэг чи биш.
Хүнд хэрэгтэй даацтай юм бичихгүй 2-ийн хооронд нал шал гэсэн хүнд хэрэггүй юм бичээд л тэрэндээ баясаад л
Үүний оронд нэг ч гэсэн хүнд тархинд нь тал ч гэсэн юмсыг ойлгуулах юм хийгээд хүмүүс-д буян болоод байжийвал өлзийтэй бөлгөө ????
Савангийн дуурьт дурлаж хайран цагаа үрэхгүй байвал их зүгээрсэн..Тархи нь задарсан юунд цаг заваа үрэхээ мэдэгсэд хэзээ ч савангийн дуурь үзэж донгиорч суудаггүй
Үүний оронд хайртай гэр бүлийнхэнтэйгээ сууж цагийг үнэ цэнэтэй өнгөрөөх нь чухал гэдгийг чи сайн мэддэг. Ач холбогдолгүй уйлахаас өөр зүйлгүй савангийн дууриуд цагийг дэмий үрэхээс өөр үр өгөөжгүй дээ..
Тиймээс л бусад нь олон ангит цуврал үзээд хайран цагаа уйлж өнгөрөөж байхад чи өөрийн өсөлт хөгжилтөнд зориулж ихийг бүтээж ихийг амжуулж байдаг
Өөрийн үнэ цэнээ заавал хэн нэгэнд баталж харуулах шаардлагагүй. Яагаад гэвэл чи өөртөө сэтгэл хангалуун байхыг маш сайн мэддэг..Бие даасан, хүчирхэг эмэгтэй байж бусадаас хараат бус амьдрах эрх чөлөөг амсагчид миний бичээд байгаа зүйлийн утгыг сайн мэднэ.
Тиймээс хэн нэгэнд найдах шаардлага байдаггүй.Хүний юм хүнийх л байдаг гэдэгийг мэддэггүй мунхагууд дэлхий дээр олон байдаг.
Өөрт байгаа хүчээ тархиа ашиглаж чадддаг эмэгтэйчүүд хэнээс ч хараар бус байж хаана ч оршин тогтнож чаддаг.
Харин та өөрөө өөртөө маш сайн тусалж чаддаг. Та өглөө бүхэн инстаграм хуудсандаа худлаа инээмсэглэсэн зургаа оруулах гэж хичээдэггүй. Худал бялдуучилж хэн нэгэнд таалагдах гэж оролддоггүй.
Учир нь чамд тэгэх ямар ч шаардлага байдаггүй..Яравгар бол яравгар хямсгар бол хямсгараар чинь хүлээж авдаг хүний дотоодыг танигсад орчлон ертөнц дээр олон хүмүүн байгаа.
Тиймээс худал нялцагнаж өөрөөсөө өөр дүр өмсөх шаардлага чамд байдаггүй.
Хэзээний танил цөөн хэдхэн найзтай. Тэдний хэн болохыг хэзээ хэзээнээсээ сайн мэддэг болохоор энэ жагсаалтанд хэн нэгнийг заавал нэмэх гэж оролддоггүй.
Олон найзтай дүр эсгэгчид олон байдаг..Олон пялдага хүмүүсээр хүрээлүүлээд өөрийгөө тэдний нэг гэж андуурагсад манай улсад олон байдаг даа..Чиний үнэ цэнэ бусадаар хэмжигдэхгүй.
Та хэн нэгнийг найзаараа сонгох гэж байхдаа заавал тэднийг туршиж, шалгуур тавьдаг. Таны шалгуурт нийцээгүй хүнтэй та ярилцах дургүй .
Таны дотор хөгшин хүнийх гэмээр сүнс орогнодог. Тиймээс чи ирээдүйг бараг л таамаглаад мэдчихдэг.
Тархины багтаамж нь бага хүмүүст чи хүсэл мөрөөдлөө ярих дургүй. Зорьсон зорилгодоо хүрэхийн тулд хөдөлмөрлөж чаддаг тиймээс чамд өөр зүйлд зарцуулах цаг маш бага байдаг
Бусад нь шөнийн клубт бүжиглэх тухай төлөвлөж байхад харин та өөрийгөө хөгжүүлэх зүйлсийг хайж байдаг. Xийсвэр зүйлст биш жинхэнэ амьдралын үнэ цэнэд дурладаг. Таны цаг хугацаа өсөлт, дэвжилтэнд зарцуулагддаг.
Бусад хүмүүс чамайг сүртэй, хүчирхэг нэгэн гэж хардаг болохоор чамаас дөлдөг. Яагаад гэвэл чи өөрөө өөрийгөө хүчирхэг нэгэн болгон хөгжүүлж чаддаг
Хэрэв хүсвэл чи бусдад бодож буйгаа шууд нүүрэн дээр нь палхийтэл хэлж чадна, Хэнээс ч айж ичиж санаа зовох хэрэггүй гэдэгээ чи сайн мэддэг
Ийм болохоор та энэ орчлон дээрх цорын ганц, дахин давтагдашгүй хүчирхэг нэгэн гэдгээ өдөр бүр мэдэрдэг.
Үүнийг чинь хүмүүс ч бас мэдэрдэг учраас чамаас таниас зөвлөгөө авах маш дуртай байдгийг та анзаарсан л байж таарна.
Гаднаа сүржин бол дотороо хоосон гэж юутай үнэн..Заза тэгээд бүгдээрэнд нь амжилт..Олон найзтай байхын ашиг тус гэж байдаггүй..Хүчтэй хүүхнүүд цөөхөөн найз нартай байдаг...
Б.Болор
Эх сурвалж : Breakingnews.mn