...
...

Асашёорюү Дагвадорж болон Кёкүшюзан Батбаяр нар Харүмафүжи аваргыг өмөөрөн ийн хэлэв

Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт бөхөө зодсон гэх хэрэг дэгдээд байсан билээ. Дэг жаяг өндөртэй тус улсын мэргэжлийн сумо бөхөд ийм асуудал гарсан нь манай улсын төдийгүй Япон улсын хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд ороод байсан. Энэ тухай асуудлаар Япон улсад хэсэг саатаад ирсэн Кёкүшюзан Б.Батбаяр

"Шуудхан хэлэхэд манай бөхчүүд караокед ууж байгаад архи нь хэтэрсэн, тэгээд зодолдсон. Бие биедээ өширхсөн, дээрэлхсэн асуудал байхгүй. Намайг энэ хоёрыг уулзуулаад гар бариулаад Японы хэвлэл мэдээллээр хоёулангаар нь уучлалт гуйлгуулан өөрсдийн бурууг нь хүлээлгэж уучлалт гуйлгах юм бол энэ асуудал зогсох юм байна гэсэн. Гэхдээ энэ боломжгүй болсон. Асуудал цагдаад шилжсэн байна. Сумо бөхийн холбоо цаашдаа танхайрах асуудлыг зогсоохоор шийдсэн байна. Цаашдаа би зохицуулах боломжгүй болсон.  Зодсон нь ч Монгол зодуулсан нь ч Монгол"

хэмээсэн бөгөөд Харүмафүжигийн тухай Их аварга Асашёорюү Дагвадорж

"Миний дүү бол жинхэнэ эр хүний хугархай олон таван зангүй хүүхдэд үнэн сэтгэлээсээ хайртай тийм л нэгэн эр хүн! Ёс жудаг дээр хатуу байр суурьтай эр хүн! Аавдаа гээд өөрөө зохиосон шүлгийг нь сонсоорой ! Харума чи бол эр хүн!"

хэмээсэн байна. 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (11)
  • Батбаяр ямар хүн зодсон биш. Түүнд ямар буруу байгаа юм бэ. зүгээр л эвтэй найртай бай

  • Сэлэм эргүүлэгчид сэлэм эргүүлэгчээ өмөөрч байх шив Таарсан таар шуудайнууд

  • Het devergehgui orhichih l baisiin, ASA Avraga, Batbayar 2 bur darin deer davs nemeed, avraga hun zoddog buruu, er ni MGL erchuudiin sagsuu zan l haragdaj bn!

  • Танхай гэмт хэрэг мөн. Ял аваагүй дээрээ ирж хүний газар Монгол Улсын нэрийг хугалснаа цайруул.

  • gonshignood bailgui hun zodson ni unen ym bol hergee huleegeed uuchlaltaa gui , hunii erhend haldchihaad yu geed gonshigonood ene teruugeer ni humuus dalbaganaad guildeed baigaan tiim surhii eriin hugarhai ym bol er hun shig baigaach zoduulsan huniig buu hohiroo

  • Япон бол монгол биш хэрэг хийсэн лбол хэн ч байсан ялгахгүй монголд бол харин ядарсан нэгнээс бусдад нь хууль үйлчлэхгүй бөхчүүд гэж дандаа хушган тархитнууд

  • Энд Батбаяр, Дагвадорж 2 ямар хамаатай юм. Хэрүүлээс өөр хийх ажилгүй 2 нөхөр. Алдартай хүн байсан ч, энгийн хүн байсан ч үйл үйлдэл, үг хэлээ хянаж л явах ёстой ш дээ.

  • Аваргууд яг яс юман дээр Өөрсдөө л Буруутай ш дээ, Сүүлд нь тэгээд Гонших байсан юм бол анхнаасаа юу гэж Хүнд гар хүрцгээсэн юм,

  • Японд бух телевизээр их элии балайрч байхыг чинь хоер нудээрээ харж 2 чихээрээ сонссон . 7

  • Батбаяр хөгийн хүн үүү дээ. Маш их худалч. Ер нь л хүн муутай хүн дээ

  • Батбаяр бол маш хүн чанар муутай хогийн нөхөр дөө

Онцлох мэдээ