...
...

Дуучин Д.Баярцэнгэл "Ах бид хоёр адилхан хөгжим тоглодог байтал ахын гарыг л хайрладаг байсан"

"Universe Best Songs" шоу нэвтрүүлгээс төрөн гарсан чансаатай дуучдын нэг бол П.Баярцэнгэл. Тэрээр чамгүй авьяастай нэгэн бөгөөд дуулахаас гадна хөгжим тоглох, жүжиглэх, бүжиглэх гээд аргагүй л урлагийн хүн байхаар заяасан гэлтэй. Олон улсын ёодолчдын фестивальд чамгүй амжилттай оролцсон тэрээр бага байхдаа морин хуур тоглодог байсан ажээ. 

Саяхан тэрээр "Чөлөөт эмэгтэйчүүд" нэвтрүүлгийн тусгай дугаарт хөтлөгчөөр оролцож "Бид хүчирхийллийн тойргийг зогсоох ёстой" сэдэвийн хүрээнд ярилцжээ. Гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжил, тэдэнтэй хэрхэн харьцах ёстой талаар ярилцсан тус нэвтрүүлгийн үеэр дуучин П.Баярцэнгэл өөрийн бага насны тухай

"Би хүүхэд байхдаа морин хуур тоглодог байсан. Манай ах надаас хоёр ах, надаас сайн морин хуур тоглодог байсан. Би сураад удаагүй байсан. Тэгэхэд гэр хорооллын хүүхдүүд нүүрс,түлээгээ хагална, гэр орны ажил хийнэ. Манай ахаар харин хийлгэдэггүй байсан. Бид хоёр хоёулаа морин хуур тоглодог. Тэгэхэд ахын чинь гар эвдэрчихнэ ээ. Миний хүү хий гэхэд нь би аягүй их гомддог байсан. Би адилхан сурах гээд байхад намайг ингэлээ гээд л. Тэгэхээр бид нар бодох хэрэгтэй. Хүүхдүүдээ бие биетэй нь харьцуулах, өөр хүүхэдтэй харьцуулах, хүүхдийн хүсэл мөрөөдлийг үгүйсгэх хэрэггүй юм билээ"

хэмээн дурсжээ.  

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)

Онцлох мэдээ