...
...

Дуучин Нара Харүма Фүжид сэтгэлийнхээ үгийг хэлэв

Мэргэжлийн сумо бөхийн 70 дахь их аварга Харүма Фүжи Д.Бямбадорж нутаг нэгт залуу бөхөө зодсон хэмээх мэдээлэл тархаад буй. Толгой тус газраа пивоны шилээр цохиулсан Таканойва А.Баасандорж Кюүшюү башёг өнжихөөр болоод байгаа. Олон жил мэргэжлийн сумод барилдаж элэг нэгт Монголчуудаа уран барилдаануудаараа баясгаж байсан сумоч Харүма Фүжиг өмөөрч дуучин Нара ийн бичжээ : 

"Бид хүн чанар луугаа жаахан өнгийлгүй горьгүй шүү...Амагийнхаа тухай ( Би ингэж дуудаад дасчээ ) ёстой 15 гаруй жилийн туршид сэтгэлдээ бодож талархаж явдаг үгээ одоо хэлээд авъя байз...Бид хэн хэн нь дөнгөж л Япон улсад анх хөл тавьж эхэлсэн цагаасаа хойш ээж аав ах дүүсээрээ биесээ таньж хүндэлж хайрлаж явдаг юм аа. Миний мэдэх Харүма Фүжи бол ёстой сэхэж сөхөрч явсан бүх үед хүн чанар гээч энэ цагийн хамгийн ховор эрхэм нандин чанараар бялхсан хүн байдаг юм. Хэзээ ч би яллаа би боллоо гэж сагаж дэрвэж онгирч сагсуурч,хүчгүйг дээрэлхэж хүчтэнд долигонож яваагүйг нь олон хүн мэдэх бизээ. Эцэг эх нь 3н сайхан хүүгээ ёстой л жинхэнэ Монгол Эр Хүн болгож өсгөж хүмүүжүүлсэн юм билээ. Ямар их тусч бөгөөд хүнлэг зөв бодол зөв үйлтэйг нь ойр хавийхан нь мэднээ. За тэгээд та бид өөрсдөө сайн мэдэж ч байгаа, бидний Муухай Монгол зан уу, хэцүү шүү дээ...Залуу хүний замын хүзүү урт энэ хэдэн залуус чинь тэнд хийж бүтээгээд манлайлаад явж байвал энэ улсын өнөө маргааш төдийгүй ирээдүй хойчид маань ч хэрэгтэйг бодолцож ядаж л ам уралдан мэдэх мэдэхгүйг харсан хараагүйг уралдан хэмлэхээ больцгоовоос дээрсэн...Ама минь чамайг бүх цаг үед хүнээрээ бсныг мэдэх тул хэзээд ямар ч үед найзынхаа талд бат зогсноо... Дахин баяр ялалт дуулгах өдрүүдэд чинь ч итгэж байна За тэгээд эцэст нь хэлэхэд Хятад Япон гадны аль ч улс бидний дайсан биш харин бидний муухай зан увайгүй бдал л бидний дайсан шүү..." хэмээсэн байна. 

 

 

 

 

Ж.Сондор

Эх сурвалж : ZONE.MN

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (6)

Онцлох мэдээ