Цахим орчинд чамгүй алдартай нэгэн бол сэтгүүлч Ч.Ганжавхлан. Хүчирхийллийн эсрэг дуу тэмцэж дуу хоолойгоо илэрхийлж бусдыг уриалан дуудаж чамгүй зүйлсийг хийсэн тэрээр олон нийтийг нүдээ нээхийг уриалаад багагүй хугацааг үдээд буй. Нэг хэсэг шилээ даран гарсан бага насны охидыг хүчирхийлсэн гэмт хэрэгт нийгэм тэр чигээрээ цочирдож энэ талаар шуугиж хүчирхийлэгчдийг үзэн ядаж байсан ч Отгонтэнгэр уулнаа осолдсон уулчид болон өдөр болгон гарч буй улс төр, томчуудын сенсаацид дарагдан мартагдах талруугаа орж буйд бухимдаж гоморхсон залуу "Айхтар сүрхий НҮДЭЭНЭЭЖ явснаа нэг сэлэм, нэг улс төрчийн хэрүүл үзээд л тэс өөр зүйлд нүд нь нээгдэж өмнөх зүйлээ мартаж орхидог ард түмэндээ бид. Энэ хугацаанд хүүхдүүд хүчиндүүлсээр, алуулсаар, алга болсоор ... Цөөхөн ч гэсэн хүмүүс минь нүдээ нээсээр л байгаарай гэж гуйя" хэмээн олон нийтийг дахин энэ зүгрүү анхаарлаа хандуулахыг аминчлан хүсчээ.

Ж.Сондор
Эх сурвалж : ZONE.MN
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250