...
...

МУСТА Б.Эрдэнэцэцэг ”Одооны залуучууд үнэхээр залхуу. 30,40 хүртлээ ээж ааваараа тэжээлгэнэ”

Монголын тайз дэлгэцийн урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг МУСТА Б.Эрдэнэцэцэг саяхан УИХ-ийн гишүүдийг жинтэйхэн шүүмжлээд авсан. Түүнийг ойрын үед Монгол улсын нийгмийн байдал, хүмүүсийн төлөвшил ихэд бухимдуулж байгаа бололтой. Тэрээр өөрийн цахим хуудаснаа 30-40 насны залуусыг ийнхүү шүүмжилжээ : 

 

"Одооны залуучууд үнэхээр залхуу. 30,40 хүртлээ аав ээжээрээ тэжээлгэнэ, хоол голно, хувцас голно, ажил голно. Ажил хийж олсон мөнгө хамгийн амттай. Их дээд сургуульд хулхидаж сурна, төгссөн хойноо ажил хийх чадваргүй, хүнээс хатуу үг сонсож сураагүй. Ажлын байргүй, орох оронгүй мөртлөө аав ээжийнхээ олсон жаахан мөнгөөр нүсэр хурим хийгээд жилийн дараа хүүхэдтэй болоод салцгаана. Тэрний оронд АЖИЛ ГОЛОХГҮЙ ХИЙЖ БИЕ ДААЖ СУР!!! Зорилготой бвал юу ч тохиолдсон шантрахгүй зүтгэвэл хэзээ нэгэн цагт амжилт амьдрал ирдэг юмаа. Хаа сайгүй ажилд авна гэсэн зар зөндөө л байна. Голоод хийхгүй байгаа нь худлаа юм уу? Их дээд сургууль төгссөн ийм ч тийм ч юм хийхгүй гэдэг. Шууд л их цалинтай том ажил хайдаг. Генерал болохын тулд цэрэг бай. Сайн инженер байхын тулд слесариэс нь ч эхэлдэг" хэмээсэн байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Сондор

Эх сурвалж : ZONE.MN

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ