...
...

Оросын алдарт жүжигчин Юрий Никулин...

Зөвлөлт Оросын алдарт жүжигчин Юрий Никулин дэлгэцэнд бүтээсэн сүүлчийн бүрэн хэмжээний киноныхоо зураг авалтын үеэр энэхүү зургийг татуулжээ. Тэрээр 1983 онд бүтээгдсэн Чучело буюу Мануухай кинонд гол дүрийн охин болох Ленагийн сайхан сэтгэлтэй өвөө Николай Николаевич Бессольцевын дүрийг бүтээсэн. Зураг дээр түүний хажууд зогсож байгаа дэрсхэн охин бол алдарт дуучин Алла Пугачёвагийн охин Кристина Орбакайте буюу Лена охин юм. Энэ үед Никулин 62 настай, Орбакайте 12 настай байжээ. Харин кинонд өнөөгийн Холливудын кинон дээр элбэг харагддаг өсвөр насны хүүхдүүдийн дунд гардаг дарамтлал, дээрэлхэлт, хүчирхийллийг жинхэнэ утгаар нь Зөвлөлт ахуйгаар илэрхийлсэн бөгөөд кино Францын Лаон хотод болсон Олон улсын Кино урлагын холбооны наадмаас Гран-при шагналыг нь хүртэж байжээ.

 

Н.Норжоо

Эх сурвалж:Breakingnews

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ