...
...

Донорын хандивласан цусны буянаар амь аврагдсан Жэймс Харрисоны тухай

Эмнэлгийн орон дээр тайван гэгч нь инээмсэглэн хэвтэх энэ нүдэнд дулаахан эрхэм бол 14 настайдаа хүнд өвчнөөр өвдөж, цээжний хагалгаанд ороход нь 5 литр цус шаардлагатай болж, нэг ёсондоо донорын хандивласан цусны буянаар амь аврагдсан Жэймс Харрисон юм. Хагалгааны дараа эмнэлэгт 3 сар гаруй хугацааг хэвтрийн байдалтай өнгөрүүлсэн Жэймс бие нь эрүүл болж, тамир нь хүрдэг л юм бол цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэнэ гэж өөртөө амалсан байна. 18 нас хүрээд, Жэймс эмнэлэгт цусаа хандивлахаар очиход нь түүний цус төрөөгүй урагт аюултай резус факторын өвчнийг эсэргүүцэх ховор төрлийн антигентэй нь тогтоогдсон байна. Ингээд тэрээр 57 жилийн турш нийтдээ 1000 гаруй удаа цусаа хандивлаж, доод тал нь 2.4 сая ургийг амьд мэндэлж, эсэн мэнд торниход нь тусалсан буянтай үйлийг хийжээ. Өдгөө 80 настай ч Жэймс 2 долоо хоногтоо нэг удаа цусаа хандивласаар байгаа бөгөөд 1999 онд Австралийн улсын дээд одонгоор шагнагдаж, ард иргэдийн дунд "ардын баатар" гэж хүндлэгдэх болжээ.

 

Н.Норжоо

Эх сурвалж: Цахим ертөнц

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ