...
...

”АХА” асуулт хариултын тэмцээний супер хариултууд

1. Түнтгэр өвгөн түмэн жадтай тэр юу вэ?

-Чингис хаан

2. Бөртэ чоно гуа марал дээр очоод яасан бэ?
- Идсэн

3. Мөсөн дээр мөнгөн аяга. Тэр юу вэ?
- Оньсого

4. Чингис хаан ямар хүн байсан бэ?
- Хөөрхөн

5. Малын хоол боловсруулах эрхтэн юу вэ?
Оролцогч 1: – Дэлүү
Оролцогч 2: – Хэлүү

6. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас Хүний хүү юу өвөртөлж ирдэг вэ?
-Чихэр

7. Үлгэрт хараацай шувууны сүүлийг хэн харваж 2 салаа болгосон билээ ?
-Чингис хаан

8. Монгол гэрт тонгойхгүй орох бол юунд толгойгоо цохих вэ?
-Багана
-Босго
-Авдар

9. Монгол Улсын тэргүүн хатагтай?
-Өүлэн

10. Монгол Улсын анхны ерөнхийлөгч хэн бэ?
-Чингис хаан
-Сүхбаатар

11. Ээжид хоёр, эмээд гурав, эгчид нэг байдаг юм юу вэ?
- Мээм

- Хээлтэгч малыг юу гэдэг вэ?
- жирэмсэлдэггүй мал
- азарга

12. Тэмээ яагаад ярьдаггүй вэ?
- Хэлгүй

13. Чингис хааны эхнэрийн нэр?
- Мандухай цэцэн хатан

14. Тэмүжин Хасарыг яагаад ташуурдуулдаг вэ?
- Их иддэг болохоор нь

15. Цаг цагаар нэг цадна тэгээд хэзээ дараа нь цадах вэ?
- Цахилдаг хөхөөрөө үед

16. Унагалдаггүй гүүг юу гэж нэрлэдэг вэ?
-Манин гүү

17. Лам хүн хоолоо идэхийг юу гэдэг вэ?
- Худрах  (= хулгайлах)
- Айн???
- Гудрах

18. Монголчууд мэндлэхдээ биеийн хүндэтгэлийг юу гэж хэлдэг вэ?
- Цогцос

19. Хүн хэдэн хуруутай вэ?
- 5

20. Арслангийн зулзагыг юу гэж нэрлэдэг вэ?
- Симба

21. Дунд чөмөг хаана байдаг вэ?
- Дунд хуруунд

22. Цэдэнбал гэж хэн бэ?
- Цэдэнбалын Чойбалсан гэдэг биз дээ?

23. “Гэмт хэрэгтэн гишгэх газаргүй” гэдэг үг хэнд зориулагдсан бэ?
- Онгоцны жолооч нарт

24. Сайныг дагавал сарны гэрэл мууг дагавал…?

- Могойн гэрэл…

25. Мандухай хатны амийг хэн хороосон бэ?
- Дамчаа гуай

26. Жилд хэд хоног байдаг вэ?
дуучин Номин-Эрдэнэ: -Юу билээ, 400 билүү нээрээ хэд билээ, мартчижээ...

27. Бэлгэвчийг анх хэн санаачилсан бэ?
- Гүндалай

28. Есүхэй баатар Өэлүн-ийг авахаар ирэхэд Өэлүн Чилэдүд “Миний vнэрийг үнсэж яв” гээд юугаа өгсөн бэ?
-Бөгж
-Бөгс

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (6)

Онцлох мэдээ